Хэл сонгох:   Монгол | English


Реле хамгаалалт, автоматикийн алба


Албаны зорилго:

  • Системийн реле хамгаалалт автоматикийн тавилын тооцоо болон богино залгааны тооцоог “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн  заагийн хүрээнд хийх,  хяналт тавих
  • Динамик тооцооны үр дүнд үндэслэсэн системийн автоматикийн төлөвийг тооцоолж тодорхойлох
  • Реле хамгаалалт, автоматикийн байгууламжийн техникийн шинэчлэлийн нэгдсэн бодлогыг боловсруулж  хяналт тавих
  • Микропроцессорын реле хамгаалалт автоматикийн байгууламжид МУ-д мөрдөж буй стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох лабораторийн сорил туршилтыг хийж дүгнэлт гарган баталгаажуулах
  • Шинээр нэвтэрч байгаа реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн ашиглалтын заавар, гарын авлагыг боловсруулах, батлуулах 
  • Салбарын хэмжээнд реле хамгаалалт автоматикийн чиглэлээр ажилладаг боловсон хүчнийг бэхжүүлэх, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах

Хамт олон