Хэл сонгох:   Монгол | English


alt

Гүйцэтгэх захирал Д.Балдорж:

Улаанбаатар хотын Политехникийн Дээд Сургуулийг 1985 онд цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Монгол Улсын зөвлөх инженер, Төрийн албаны ахлах түшмэлийн тэргүүн зэрэгтэй

Эрчим хүчний салбарт 17 жил ажиллаж буй ажлын туршлагатай. Дэд бүтцийн яаманд ахлах мэргэжилтэн, 2003-2004 онд Эрчим Хүчний Зохицуулах Газарт зохицуулагч, 2004-2007 онд Түлш Эрчим Хүчний яаманд ахлах мэргэжилтэн, орлогч дарга, 2011-2015 онд ЦДҮС-нд дэд захирал, 2015-2016 онд ЦДҮС-ний Улаанбаатар салбарын даргаар тус тус ажилласан. 2016 оны 10-р сараас “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна

 

 

 


alt

Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Л.Бөхболд:

Дархан хотын Техникийн Их Сургуулийг 2000 онд цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2013 онд ШУТИС-ыг магистр цолтой тус тус төгссөн. Цахилгаан системийн мэргэшсэн инженер

Эрчим хүчний салбарт 16 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 2003-2016 онд ДЦС-3-ын ээлжийн монтёр, ээлжийн дарга, ашиглалтын инженер, диспетчерийн инженер, үйлдвэрлэлийн албаны ахлах мэргэжилтэн, даргаар тус тус ажилласан. 2016 оны 10-р сараас “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчерээр ажиллаж байна

 

 

 


alt

Дэд захирал С.Бүрэнтогтох:

Монгол улсын Техникийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг 1998 онд компьютер програм хангамжийн инженер мэргэжлээр, бизнесийн удирдлага, төрийн захиргааны удирдлагаар магистерийн зэрэг хамгаалсан. Эрчим хүчний аж үйлдвэрийн удирдлагаар мэргэшсэн зэрэгтэй.

1998-2016 оноос эхлэн мэдээлэл, холбооны Датаком ХХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Хятадын Худалдааны танхим, БНСУ-ын Эл-Жи Интернешнл корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Стандартчилал Хэмжил зүйн газрын Сорьцийн Хяналтын газар зэрэг төрийн болон төрийн бус, гадаад дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, гүйцэтгэх захирал, төслийн менежер, эрчим хүч уул уурхайн бизнесийн зөвлөх албан тушаалуудад ажиллаж туршлага хуримтлуулсан.

 Мөн хугацаанд Ази,Европийн олон оронд дээрх чиглэлүүдээр мэргэжил дээшлүүлэх сургалт, олон улсын болон бүс нутгийн чанартай хурал зөвлөлгөөнд оролцож байсан.

 Англи, Солонгос хэлний ахисан түвшний, Орос болон Хятад хэлний анхан шатны мэдлэгтэй

 Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар 2016 оны 7-10 сард ажиллаж, 2016 оны 10 сараас “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.


alt

Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж:

 

 Монгол Улсын Их Сургуулийг Электроник инженер мэргэжилээр төгссөн. Техникийн ухааны магистр, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын Академийг “Бизнесийн удирдлага, стратеги” мэргэшилээр төгссөн.Дани Улсын АВВ A/S компанийн автоматик удирдлагын логик боловсруулах, автоматжуулалтаар мэргэшсэн 

 

Эрчим хүчний салбарт 14 жил ажиллаж байна. 2000-2002 онд Мандал ХХК-д программист, электроникийн инженер. 2002-2016 онд ДЦС-4 ТӨХК-д программист, электроникийн инженер, мэдээлэл технологийн менежерээр ажиллаж байсан. 2016 оны 3-р сараас “ДҮТ” ХК-д Захиргаа хүний нөөцийн хэлстийн даргаар ажиллаж байна


 

 

alt

Арилжаа зохицуулалтын албаны дарга Ч.Энхжаргал: 

Техникийн Их Сургуулийг  Эрчим хүчний инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр, Солонгосын  “Хандон”-ы  Их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр цолтой.

Эрчим хүчний салбарт 22 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 1994 оноос ТЭХС, ЭХУГ-т Эдийн засагч, Удирдлага зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Маркетингийн мэргэжилтэн, ЭХЗГ-т Үнэ тарифын мэргэжилтэн, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд  Арилжааны мэргэжилтэн, 2009 оноос Удирдлага, санхүүгийн албаны дарга, 2014 оноос эхлэн Арилжаа зохицуулалтын албаны даргаар ажиллаж байна.

 


alt

Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа:

Украйн улсын Харьков хотын техникийн их сургуулийг 1996 онд цахилгааны инженер мэргэжлээр магистр цолтой төгссөн. 2000-2003 онд Техникийн их сургуулийн эрчим хүч инженерийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 2003-2007 онд ОХУ-ын ШУ-ны академийн Сибирийн салбар - Л.А.Мелентьевийн нэрэмжил эрчим хүчний институтэд “Монголын эрчим хүчний системийн тогтворжсон горимын тооцоо ба шинжилгээн дэх математик загварууд болон математик аргуудын судалгаа”  сэдвээр докторын зэрэг хамгаалж үр дүнгээ практикт хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2007 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд нэгдсэн системийн горим тооцооны инженерээр ажиллаж байсан. 2013 оны 9-р сараас эхлэн  “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд Горим төлөвлөлт, тооцооны албаны даргаар ажиллаж байна.

 


alt

 

Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбат:

Украйн улсын Киевийн Техникийн Их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээртөгссөн. Техникийн ухааны магистр.

 1999 оноос ЭХУГ-т диспетчер-инженер, 2002-2004 онд ДҮТ ХХК-ийн УЭЗМАлбанд хамтын ажиллагааны мэргэжилтэн, 2004-2012 онд  ТДА-ны диспетчер-инженер, ахлах-инженер.

2013 оноос  “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн төв диспетчерийн албаны даргаар ажиллаж байна.


alt

Реле хамгаалалт, автоматикийн албаны дарга Б.Төрбат:

Дарханы Политехникумыг Цахилгааны техникч, Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр цолтой. Эрчим хүчний Зөвлөх инженер.

Дарханы политехникум, Политехникийн дээд сургуульд нийт  6 жил багшилсан. Эрчим хүчний салбарт 19 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 1992 оноос ДЦС -4 ТӨХК-д мастер, инженер, 1997 оноос ЭХУГ, ТБЦДС ТӨХК, ДҮТ ХХК-д албаны дарга, 2007 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2011 оноос тус компанийн Реле хамгаалалт, автоматикийн албаны даргаар ажиллаж байна.

 


alt

Мэдээллийн технологи, холбооны албаны дарга Т.Мөнхбаяр:

Техникийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургуулийг  Програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр цолтой.

Компьютер техник, менежментийн сургуульд 5 жил багшилсан. Эрчим хүчний салбарт 14 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 2002 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн системийн инженер, 2009 оноос УБЦТС ТӨХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2011 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Мэдээллийн технологи, холбооны албаны даргаар ажиллаж байна.

 


alt

 

Санхүү эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга  Б.Баярцэнгэл

Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Ня-бо, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мэргэшсэн нягтлан бодогч.

Эрчим хүчний салбарт 10 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 1998 оноос үйлдвэр, худалдааны Талст-Сигма" ХХК, "Идэр трейд ХХК-д нярав, тооцооны ня-бо, 2000 оноос гадаадын хөрөнгө оруулалттай Их цэнгэг ХХК-д менежер, 2001 оноос УБЦТС ТӨХК-д борлуулалтын байцаагч-монтёр, 2001 оны 8-р сараас “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн маркетингийн мэргэжилтэн, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2009 оноос ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна