Хэл сонгох:   Монгол | English


Горим төлөвлөлт, тооцооны албаны цахилгааны инженерийн ажлын байр


“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны цахилгааны инженерийн ажлын байранд тавигдах шаардлага

 

/Материалыг 2014 оны 12-р сарын 30 хүртэлх хугацаанд “ДҮТ” ХХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн дээр хүлээн авна/

 

 

Үзүүлэлт

Шаардлага

1

Боловсрол

Техникийн дээд

2

Мэргэшлийн бэлтгэл

Цахилгаан шугам сүлжээ, системийн инженер

3

Ажлын туршлага

Эрчим хүчний системийн үйлдвэрүүдэд 3-аас доошгүй жил ажилласан байх

4

Мэдлэг, ур чадвар

  • Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрмийн мэдлэгтэй байх
  • Цахилгаан станц, сүлжээний техник ашиглалтын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх
  • Монгол улсын Эрчим хүчний системүүдийн үйл ажиллагааны онцлогийн тухай ойлголттой байх
  • Дулааны цахилгаан станцын ажиллах зарчим, үндсэн тоноглолын параметрүүдийг мэддэг байх
  • Цахилгаан сүлжээний ерөнхий схемийг уншиж, схемийн бүтэц онцлогийг харах чадвартай байх
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн талаар тодорхой мэдлэгтэй байх
  • Хоногийн ачааллын графикийн онцлог, импорт болон экспортын эрчим хүчний талаар ерөнхий ойлголттой байх
  • Цахилгаан системийн горим тооцооны талаар ойлголттой байх

5

Гадаад хэл

Орос, Англи хэлний мэдлэгтэй байх

6

Тусгай шаардлага

  • MS Office-ийн бүх төрлийн программ хангамж дээр ажиллах ахисан түвшний мэдлэгтэй
  • Цахилгааны жил, сар, хоногийн горим төлөвлөлтөнд шаардагдах бусад программ хангамж дээр ажиллах чадвартай байх
  • Схем, зураг, өгөгдөл боловсруулах программ хангамж дээр ажиллах чадвартай байх

 

 

Холбоо барих утас:

Ажлын утас:70042817 70041371-480

Гар утас: 99013563