Хэл сонгох:   Монгол | English


Түүхэн замнал


Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК /цаашид Компани гэх/ анх 1964 онд тэр үеийн Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд "Төв диспетчерийн алба" нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдрөөс "Диспетчерийн үндэсний төв" ХХК төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулж байна.

Хөгжлийн үе шат Онцлог Түүхэн үйл явдал
Үүсэл хөгжил 1964 оны 8 сар Улаанбаатарын I, II цахилгаан станцыг зэрэгцээ ажиллагаанд 35 кВ-ын өндөр хүчдлийн шугамаар холбож, цахилгаан систем үүсгэн тэр үеийн Аж үйлдвэрийн яаманд Диспетчерийн тасаг байгуулагдсан
1965 оны 6 сар Аж Үйлдвэрийн Яаманд Эрчим хүчний үйлдвэрийг удирдах газрыг байгуулж, Диспетчерийн албатай болов.
1967 оны 7 сар Улаанбаатар хотыг Дархан хоттой 110 кВ-ын өндөр хүчдлийн шугамаар холбож, Төвийн эрчим хүчний систем үүслээ.
1968 оны 2 сар ЭХҮУГ-ыг татан буулгаж, Диспетчерийн алба Төвийн эрчим хүчний системийн захиргаанд харьяалагдсан
1976 оны 12 сар Төвийн эрчим хүчний системийг ЗХУ-ын эрчим хүчний системтэй Дархан-Галуут нуурын 220 кВ-ын өндөр хүчдлийн шугамаар холбов.
Шилжилтийн үе 1990-2000 1996 оны 10 сар Төвийн эрчим хүчний системийг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЭХУГ-ын  Диспетчерийн алба болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Шинэ үе 2001 оны 7 сар Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХХК байгуулсан.
2001 оны 8 сар Компанийн түр дүрмийг батлуулан Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, Тусгай зөвшөөрөл эзэмших өргөдлөө Эрчим хүчний зохицуулах газарт гаргасан.
2001 оны 9 сар Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн  хоёрдугаар тогтоолоор Диспетчерийн зохицуулалт хийх 01 тоот, нэг жилийн хугацаатай Тусгай зөвшөөрлийг хүлээн авсан.
2002 оны 9 сар Эрчим хүчний диспетчерийн зохицуулалт хийх 10 жилийн хугацаатай Тусгай зөвшөөрөл авсан.
2002 оны 10 сар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газраас  “Эрчим хүчний барилгын зураг төсөв хийх” тусгай зөвшөөрөл авав.
2004 оны 4 сар Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9001 стандартыг нэвтрүүлсэн улсын хэмжээнд тав дахь, эрчим хүчний салбарын хэмжээнд анхны  Компани болж, “Гэрчилгээ”-г хүлээн авсан.
Зах зээлийн харилцааны бэлтгэл үе 2005 оны 9 сар Цахилгааны спот зах зээлийн түр дүрмийн хүрээнд арилжааны зах зээлийг туршиж эхэлсэн.
2006 оны 1 сар Цахилгааны спот зах зээлийн арилжааг нэвтрүүлсэн.
2006 оны 7 сар Диспетчерийн хяналт, удирдлагын СКАДА системийг ашиглалтанд оруулав.
2007 оны 6 сар Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2001 стандартыг нэвтрүүлсэн.
2007 оны 1 сар Нэгдсэн сүлжээний хүрээнд үйлдвэрлэх ТЗЭ-д чадал энергийн тарифт шилжсэн.
2007 оны 8 сар Цахилгааны өрсөлдөөнт зах зээлийн арилжааг хэрэгжүүлж эхэлсэн.
  2011 оны 1 сар Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2001 стандартын хугацааг сунгасан.