Хэл сонгох:   Монгол | English


ACT 2011 он


НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ АЖИЛЛАГСАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ.

2011-2012оны өвлийн их ачааллыг амжилттай давах, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажилладаг ТЗЭ-н шуурхай ажиллагааны ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шуурхай ажиллагааны ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт, ярилцлага болон ажил мэргэжлийн II  уралдаан   2011оны 10дугаар сарын 21-ний өдөр Диспетчерийн Үндэсний Төвийн  байранд амжилттай  зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэ удаагийн уралдаанд нийт 17  багийн  68 шуурхай ажиллагааны хүмүүс оролцож өөрсдийн мэдлэг оюун ухаанаараа өрсөлдлөө. Энэ нь уламжлал болгон Төв Диспетчерийн албанаас зохион байгуулж байгаа хоёр дахь арга хэмжээ бөгөөд  анхны уулзалт, уралдаан  2008 онд амжилттай явагдаж өнгөрсөн билээ. Энэ арга хэмжээнд зөвхөн шуурхай ажиллагааны ИТА нар оролцдогоороо бусдаас онцлог юм. 

Уралдаан  2 шаттай явагдсан ба эхний  шатанд 17 баг  “Дулааны цахилгаан станц”,”Цахилгаан дамжуулах сүлжээ””Цахилгаан түгээх сүлжээ”,”Дулааны сүлжээ” гэсэн 4 хэсэгт   хуваагдан өрсөлдөж ялагчийг тодруулан улмаар хэсэг бүрээс шалгарсан 4 баг хоорондоо өрсөлдөж эхний 4 байрыг шалгаруулах журмаар явагдсан.  

Уралдааны журмаас дурдвал:

Нэгдүгээр шат:  3 үеэс  бүрдэнэ. Шуурхай ажиллагааны дүрэм, зааврын талаар мэдлэгээрээ эхний 2  үет, багийн ахлагчын сэтгэн бодох чадварыг шалгаж IQ –ийн асуултуудад хариулах ба  бэлдэх хугацаа 1 мин байсан. Хариулт бүрийн дараа зөв хариултыг дэлгэцэнд нийтэд харуулан  шүүгчид  зохих оноог өгнө. Асуулт тус бүр 0-оос 5 хүртэл оноогоор дүгнэгдэнэ. Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт асуултаар тухайн хэсгийн ялагчийг тодруулна.

Хоёрдугаар шат:  4 хэсгээс шалгарсан 4 баг энэ шатанд хоорондоо “ Эрчим хүчний хууль”, “ Нэгдсэн сүлжээний дүрэм”, “Цахилгаан байгууламжын дүрэм “ болон онолын нийтлэг сэдвээр өрсөлдөнө. Өрсөлдөх дараалал нь эхний шаттай ижил хэлбэрээр явагдах ба багийн мэндчилгээ нэмэгдэж оноог дүгнэнэ.

Уралдаан  2 шатаар явагдаж багууд төгсгөлийн шатанд аваргуудаа шалгаруулан тэргүүн байранд ЭБЦТС-ний “Эрдэнэт түгээх” баг, дэд байранд   ТБЦДСК-ний ЭХСалбарийн “Мөнхийн гэгээ” баг,  гуравдугаар байранд  Дархан ДЦС-ын  “Бурхантын илч”, шагналт байранд  Дархан дулаан сүлжээ ХК-ний Q баг   тус тус оров. Тэмцээнийг ЭБЭХЯ,ЭХГ,ЭХЗГ, ДҮТ-ийн төлөөлөлөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж явууллаа. Шүүгчдийн  бүрэлдхүүн уралдаанд оролцогчидын идэвхи болон  уралдааны ач холбогдлыг  өндрөөр үнэлэн цаашид 2 жил тутам уламжлал болон зохион байгуулах, ЭБЭХЯ-ны шилжин явах цом, ЭХГ-ын өргөмжлөлийг бий болгохоор  тогтлоо. 

Тэмцээний явцыг шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулах ба доорхи үзүүлэлтүүдийг харгалзан 5 онооны зарчмаар оноо өгч багийн нийлбэр дүнгээр шалгаруулна. Үүнд:

  • Асуултанд хугацаандаа бэлдсэн эсэх
  • Асуултанд оновчтой, тодорхой хариулсан байдал
  • Мэндчилгээ
  • Нийт арга хэмжээнд оролцож байгаа багийн идэвх чармайлт, сахилга бат,
  • Цаг барилт г.м

АСТ 2013 он


                “АСТ” ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны ажиллагсдын дунд ажил мэргэжлийн уулзалт-уралдаан тэмцээн

2013 оны 10 дугаар сарын 18-ний өдөр ТЗЭ-н шуурхай ажиллагааны ажиллагсдын дунд ажил мэргэжлийн “АСТ” уулзалт-уралдаан ДҮТ-ийн байранд амжилттай явагдаж өнгөрлөө. Энэхүү гурав дахь удаагийн уралдаанд үйлдвэрлэх, дамжуулах, түгээх ТЗЭ 22 байгууллагын нийт 24 баг оролцож ААД, ТАД, ЭХ тухай хууль, IQ, НСД –ийн мэдлэгээрээ авьяас чадлаа сорив. Нийт 2 шаттай явагдсанаас хоёрдугаар шатанд ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим”, УБЦТС ХК-ийн “Чадал”, ЦДҮС ХК-ийн Зүүн өмнөд бүсийн “Зөв”, ББЭХС-ийн “Увс нуур”, ДЦС-3 ТӨХК-ийн “Хос эрчим”, ДДЦС ТӨХК-ийн “Тулгын гурван чулуу” багууд шалгаран үлдсэн ба 41,1 оноогоор “Увс нуур” баг түрүүлж, “Зөв”, “Эрчим”, “Хос эрчим” багууд удаалж мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор шагнууллаа.

1-р байр ББЭХС-ийн “Увс нуур” баг 41,5 оноо

2-р байр ЦДҮС ТӨХК-ийн ЗӨБ- “Зөв” баг 36,5 оноо

3-р байр ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим” баг 33,1 оноо

4-р байр ДЦС-3 ТӨХК-ийн “Хос эрчим” баг 32,15 оноо