Хэл сонгох:   Монгол | English






2018 оны 4-р сарын 6-ны өдөр Диспетчерийн үндэсний төв ХХК-иас салбарын байгууллагуудын дунд Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн ажилтнуудын “Нэг салбар – Нэг бодлого” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Эрчим хүчний хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ХХК, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК, УБДС ТӨХК, ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Дархан ДЦС ТӨХК, Эрдэнэт ДЦС ТӨХК, Эрчим сүлжээ ХХК, Эрчим хүчний инженерүүдийн холбоо зэрэг 20 байгууллагын 41 төлөөлөгч оролцов.

ДҮТ ХХК-ийн МТ-н өнөөгийн байдал, УБЦТС ТӨХК-ийн МТ-н өнөөгийн байдал, ЦДҮС ТӨХК-н МТ-н өнөөгийн байдал, ДЦС-4 ТӨХК-н МТ-н өнөөгийн байдал гэсэн  танилцуулгууд хийгдэж, “Эрчим хүчний салбарт баримтлах мэдээллийн технологийн бодлогын баримт бичиг”, “Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл” зэрэг хэлэлцүүлэг болж, санал бодлоо илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд уулзалтаас гарах шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж Эрчим хүчний яам-д хүргүүлэхээр санал нэгдэв.