Хэл сонгох:   Монгол | English






  1. 2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2018 оны 3 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. РХА-ийн байгууламжийн ашиглалт тохируулгын байдал, тавилыг шалгах ажлын удирдамжийг боловсруулан ЦДҮС ХК-ийн Төвийн болон Хангайн бүсийн салбарт томилолтоор ажиллаж тус компанийн РХА-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтарч 110/35/10 кВ-ын ДХХБ, Борнуур, Зүүнхараа, Шарынгол дэд станцууд, 220/110/35 кВ-ын Дархан, Эрдэнэт дэд станцууд дээр ажиллан микропроцессорын РХА-ийн байгууламжид оруулсан тавилын бичлэгийг өгөгдсөн тооцоот тавилтай тулгах,  220/110/35кв-ын Дархан дэд станц дээр АПВУС дээр тавигдах 4 ширхэг РСНФ-12 загварын синхронизацийн релег Омекроноор 30 ба 60 градус дээр шалгаж тохируулах, батлагдсан схемийн дагуу АШ-258 дээр монтажийн ажлыг гүйцэтгэн “OMICRON CMC-356”, “PONOVA” төхөөрөмжүүдийг ашиглан АПВУС-ын ажиллагааг схем болон тавилын дагуу ажиллаж байгаа эсэхийг ажиллуулж шалгах зэрэг ажлууд хийгдэв.
  7. ТБНС болон ББЭХС, ДБЭХС, АУЭХС, Өмнөд бүсийн сүлжээний 2018 оны зуны бага ачааллын үеийн үйл ажиллагааны горимыг боловсруулан компанийн техникийн зөвлөлийн хуралд танилцуулан Эрчим хүчний салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр ЭХЯ-д хүргүүлсэн.
  8. 110/35/10 кВ-ын Дорнод-2 дэд станцын реле хамгаалалтын байгууламжийг шинэчилж байгаатай холбогдуулан тус дэд станцын 35, 110 кВ-ын шинийн дифференциал хамгаалалт ДЗШ-ийн тавил, 110/10 кВ-ын Улаанхуаран дэд станцын Т1, Т2 трансформаторын дифференциал хамгаалалтын тавил, 110/10 кВ-ын Хөшигт дэд станцын 110 кВ-ын шин дээр богино залгааны тооцоо хийж тэг дараалын эсэргүүцлийн утга зэргүүдийг тооцоолон ЦДҮС ХК-д албан бичгээр хүргүүлсэн.
  9. “Засагт чандманийн уурхай” 110 кВ-ын шугамын шууд болон тэг дарааллын эсэргүүцлийн утгыг тооцоолж Засаг чандмань майнз ХХК-д, Дарханы ДЦС-д тус станцын 6 кВ-ын шин дээр 3 фазын богино залгааны эсэргүүцлийн утгыг тооцоолж  тус тус хүргүүлсэн.
  10. ТБНС-тэй Даланзадгадын ДЦС зэрэгцээ ажиллахтай холбогдуулан техникийн баримт бичгийн бүрдэлт, дутуу ажлын талаар хэлэлцэхээр ЭХЯ-аас зохион байгуулсан ЭХЯ, ДҮТ, ЦДҮС, ДзДЦС-ын инженерүүдийн хамтарсан 2 удаагийн хурал, зургийн автор Бодь Эрчим ХХК, гүйцэтгэгч ББЗБ ХХК-ийн инженерүүдтэй хийсэн уулзалтанд оролцож санал солилцон ажлын гүйцэтгэлийн техникийн баримт бичгийн дутууг гаргуулан авч хянаж танилцан холбогдох албан бичгүүдийг хүргүүлэн ажилласан.

Татах