Хэл сонгох:   Монгол | English






ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

ЭЗЭМШИГЧ КОМПАНИУДЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН

ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ДҮТ ХХК хамтран “Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн”-ийг 2018 оны 5-р сарын 11-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнийг ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох удирдан явуулаа.

Ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр дараах бүсүүдийн зуны бага ачааллын үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ, оргил болон бага ачаалал, технологийн горим ажиллагаа, эх үүсвэрүүдийн горим, техник эдийн засгийн үзүүлэлтүүд, үндсэн тоноглолуудын сонголт, тогтворжсон горимын тооцоо, хүчдэлийн горим,  аваарийн горим, релехамгаалалт, автомат байгууламжийн тавил тооцоо, автоматикуудын байршил, онцгой үеийн горим ажиллагааны талаар ярилцлаа. Үүнд:

  • "Баруун бүсийн эрчим хүчний системийн 2018 оны зуны бага ачааллын горим ажиллагаа"
  • "Алтай Улиастай эрчим хүчний системийн 2018 оны зуны бага ачааллын горим ажиллагаа"
  • "Дорнод бүсийн эрчим хүчний системийн 2018 оны зуны бага ачааллын горим ажиллагаа"
  • "Өмнөд бүсийн 2018 оны зуны бага ачааллын горим ажиллагаа"
  • "Төвийн бүсийн эрчим хүчний системийн 2018 оны зуны бага ачааллын горим ажиллагаа" -г хэлэлцүүлэв

Энэхүү горимуудыг 2015, 2016, 2017 оны зуны бага ачааллын горим ажиллагааны гүйцэтгэлийн дүн, 2018 оны зуны горимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн санал, 2018 оны эрчим хүчний төлөвлөгөө, 2018 оны зуны бага ачааллын онцлог шинж чанар, эх үүсвэрийн бүтэц, дамжуулах сүлжээний онцлог, техникийн шийдэл, технологийн нөхцөл байдалд тулгуурлан боловсруулсан.

Зуны горим ажиллагааны онцгой үеийн горимуудыг авч хэлэлцэв. Үүнд:

alt

  • ДЦС-4 ТӨХК-ийн сүлжээний усны бүрэн “0” зогсолтын үеийн Улаанбаатар хотын дулаан хангамжийн горим ажиллагаа
  • “ДЦС-4” ТӨХК хэсэгчилсэн “0” зогсолт, Эрдэнэт үйлдвэрийн “0” зогсолт
  • 205, 206-р агаарын шугам тасалж ажил орохтой холбоотой горим ажиллагаа

Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд орж ирж байгаатай холбоотой өмнөд, зүүн өмнөд бүсэд хүчдэлийн тогтворжилтын талаар асуудал үүсч байгааг танилцуулав.

Зөвлөгөөнд Эрчим Хүчний Яам, ДҮТ ХХК болон нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс бүрдсэн30 гаруй байгууллагын төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцлоо.

Мөн өнгөрсөн 2017-2018 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үеэр өгсөн зөвлөмж чиглэл, гүйцэтгэлийн талаар ярилцав.

Зөвлөгөөнд оролцогсод бүс бүрийн горим ажиллагаа, түүний онцлогийн талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

alt

Тухайлбал ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Б.Насантогтох, ЭХЯ-ны БХЗГ-ын Цахилгааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц, ДҮТ ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.Бөхболд, ДЦС-2 ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, Б. Мягмаржав, ДЦС-3 ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Ү. Төмөрхуяг,  ДЦС-4 ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б. Дашдаваа, ДДЦС ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б. Хаш-Эрдэнэ, ЭДЦС ТӨХК Ерөнхий инженер Б. Сурмаахорол, ЭҮДС ТӨХК Ерөнхий инженер Д.Дарханбаяр, Дал ДЦС ХХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер О. Отгонсүх, Амгалан ДС ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ч. Цогтсайхан, УБДС ТӨХК Ерөнхий инженер Б. Батбаяр, ДДС ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б. Хүрэлтогоо, ЦДҮС ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д. Чинбат, УБЦТС ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Л. Ганзориг, БЗӨБЦТС ТӨХ ХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Г. Шүрэнчулуун, ӨБЦТС ТӨХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерТ. Гантөмөр, ЭБЦТС ТӨХК Ерөнхий инженер Д. Мөнх-Эрдэнэ, ББЭХС ТӨХК Ерөнхий инженер Д. Ганхүлэг, ДСЦТС ТӨХК Дэд захирал бөгөөд ерөнхий инженерБ. Батжаргал, ДБЭХС ТӨХК Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан, АУЭХС ТӨХК Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д. Баярчулуун, Баянхонгор эрчим ХХК Ерөнхий инженер Б.Бадамцэцэг, Хөвсгөл эрчим хүч ХХК Ерөнхий инженер Д.Отгонбаяр, Салхит СЦС ХХК Ерөнхий инженер П.Жамъяндорж, УХЦС ХХК Салбарын захирал Д.Хүдэрхуяг, Дархан НЦС ХХК Ерөнхий инженер И.Галхүү, Every Day ХХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Э.Мөнхбаясгалан, Наран тээг Гүйцэтгэх захирал Л.Ганзоригт, Цэций НЦС ХХК Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Р.Мягмар нар болон үйлдвэрлэх, дамжуулах, түгээх Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлж зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

 

alt

Энэхүү зөвлөгөөнөөс гарсан саналуудыг 2018 оны зуны бага ачааллын горим ажиллагааны шийдвэрийн төсөлд тусган Эрчим хүчний яаманд танилцуулан баталгаажуулж, хэрэгжүүлж, мөрдөж, хяналт тавьж ажиллахыг Диспетчерийн Үндэсний Төв ХХК болон бусад ТЗЭ компаниудад үүрэг болголоо