Хэл сонгох:   Монгол | English






СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ IX ФОРУМ БОЛЛOO

 

Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбоо, Салхины эрчим хүчний ассоциаци хамтран Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 9-дүгээр форумыг зохион байгууллаа.

Форумыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн форумыг нээж, үг хэлсэн ба төр, хувийн хэвшлийн нийт 170 гаруй байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцож, 20 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ.

            Эрчим хүчний салбарт 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, 2017 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны цахилгаан станц тус тус ашиглалтад ороод байна.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах “Нарантээг” ХХК-ийн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Төв аймгийн Сэргэлэн суманд баригдах “Тэнүүн гэрэл консракшн” ХХК-ийн Хөшигтийн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах “И Эс Би Солар Энержи” ХХК-ийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах “Сайншанд салхин парк” 50 МВт-ын салхин цахилгаан станцуудын барилга угсралтын ажил хийгдэж байна.

Форумын үеэр Диспетчерийн үндэсний төвийн ахлах диспетчер Б.Баатар “НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГАРАХ ҮР ДҮН” –ийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.