Хэл сонгох:   Монгол | English






ЭХ ҮРСИЙН БАЯР

 

2018 оны 5-р сарын 31-нд ”Компанийн захиргаа ”Эх үрсийн баяр”-ыг  тохиолдуулан компанийн нийт ажилтнуудын хүүхдүүдийг төлөөлөн 4-7 насны 12 хүүхдийг хүлээн авлаа.

 Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээний үеэр гар зургийн болон шүлэг, дуу, бүжгийн тэмцээн зохион байгуулж, шилдэгүүдийг тодруулан  Ерөнхий диспетчерийн гарын үсэгтэй үлгэрийн номоор урамшуулав.

Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбат хүүхдүүдэд диспетчерийн өрөө, ажлын тухай танилцуулж, дурсгалын зураг авхууллаа.