Хэл сонгох:   Монгол | English






  1. 2018 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага    ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2018 оны 4 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. 2018 оны зуны горимын дагуу автоматикийн тавилыг оруулж, ажиллагааг шалгасан протоколыг ирүүлэхийг мэдэгдэж холбогдох ТЗЭ компаниудад албан тоот хүргүүлсэн.
  7. 220/110/35 кВ-ын Дархан дэд станц дээр улс хоорондын 220 кВ-ын ЦДАШ-уудын АПВУС-ийн хэлхээнд оруулсан өөрчлөлтийг тусгаж шинэчилэн баталгаажуулсан схемийг ОХУ-ын Бурядын РДУ-д хүргүүлэв.
  8. 220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцын 110 кВ талаас хойд тойруу агаарын шугамуудыг сэлгэн залгахтай холбоотой реле хамгаалалтын байгууламжийн тавилыг  ЦДҮС ХК-д , 110/35/6 кВ-ын Мөрөн дэд станцын 6 кВ талд нэгдсэн сүлжээний их бага ачаалалд богино залгааны тооцоог  гүйцэтгэн Эрчим сүлжээ ХХК-д,  Замын-Үүдэд шинээр баригдсан “Гэгээн” НЦС-ын реле хамгаалалт, автоматикийн байгууламжийн тавилын тооцоог гүйцэтгэж Монхорус ХХК-д тус тус тоотоор хүргүүлсэн.

Татах