Хэл сонгох:   Монгол | English






Компанийн ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан

сэргийлэх шинжилгээг хийлгэх ажил зохион байгуулагдав.

 

Компанийн захиргаа, ҮЭХ-ны хооронд 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу компанийн захиргаа ажилтнуудын эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаарч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээг хийлгэх ажлыг 2018 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Грандмед эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Нийт 5 төрлийн багц шинжилгээг “Грандмед” эмнэлэгтэй хамтран хийнэ. Энэ жилийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх шинжилгээнд нийт ажилтнууд болон өндөр настангууд нийлээд 90 хүн хамрагдав.