Хэл сонгох:   Монгол | English






  1. 2016-2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн 2016 оны өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2017 оны 2 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. Эрчим хүчний системийн Реле хамгаалалт, Аваари эсэргүүцэх автоматикийн байгууламжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх талаар 2020 он хүртэл ДҮТ ХХК-аас баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан.
  7. ОХУ-ын Бурядын РДУ-гийн Диспетчерийн алба, Реле хамгаалалт автоматикийн албатай хамтран улс хоорондын шугамд гарсан аваари устгах чиглэлээр аваари эсэргүүцэх дасгал, , АРМ-СРЗА реле хамгаалалтын тавилын тооцооны программ хангамжийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр сургалтыг амжилттай зохион байгуулав.
  8. Нэгдсэн сүлжээний их, бага ачааллын горимийн үеийн ЦДҮС ХК-ийн Хангайн бүсийн салбарын 110 кВ-ын дэд станцуудын 6-35 кВ шин дээрх богино залгааны тооцоо, 110/35/10 кВ-ын Дорнод-2, Налайх, 110/10/6 кВ-ын Өмнөд, Умард, 110/10 кВ-ын Баруун, Улаанхуаран дэд станцуудын 6-10 кВ-ын шин дээрх 3 фазын богино залгааны эсэргүүцлийн утгыг тооцоо,  220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцаас гарсан 110 кВ-ын 125, 126-р ЦДАШ-ын РХА-ийн тодотгосон тавилын тооцоо зэргүүдийг ЦДҮС  ХК-д , өвлийн их ачааллын горимын үеийн 110/35/10 кВ-ын Зайсан дэд станцын 10 кВ-ын шин дээр богино залгааны тооцоог УБЦТС ХК-д , 110/35/10 кВ-ын Зайсан дэд станцын 10 кВ-ын шинээс “Хүннү-2222”  хорооллыг цахилгаанаар хангах Хүннү А, Б шугамын реле хамгаалалтын  тавилын зохицуулалтын тооцоог  Биндэгноров ХХК – д тус тус албан тоотоор хүргүүлсэн.
  9. ДЦС-4 ХК-ийн ТГ-1 дээр “Давтамжаар тусгаарлах автоматик”-ийг оруулах боломжыг Нэгдсэн сүлжээний завсрын горимын үеийн  баланслагдсан ачааллын утгуудыг тодотгон тооцоолж  тодорхойлсон ба  ДЦС-4 ХК , ЦДҮС ХК-уудад албан тоот хүргүүлэн амжилттай  хэрэгжүүлэв.

Татах