Хэл сонгох:   Монгол | English






  1. 2016-2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн 2016 оны өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2017 оны 3 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон бусад бүсийн системүүдийн 2017 оны зуны бага ачааллын үеийн АЧР-1, АЧР-2, ЧВА, ЧДЗ зэрэг автомат байгууламжуудын горим ажиллагаа, хөтөлбөрийг боловсруулсан
  7. 220/110/35 кВ-ын Дархан, Эрдэнэт, ИХБ-4 дэд станцууд дээр 220 кВ-ын 201, 202, 208-р ЦДАШ-уудын үндсэн хамгаалалтын өндөр давтамжийн постыг шинэчлэхэд ЦДҮС ХК-ийн РХА-ийн инженерүүдтэй хамтран ажиллаж ПВЗУ-Е постын хэмжилт шалгалт, туршилт тохируулгын ажилд хяналт тавьж оролцлоо.
  8. SEL ХК-ийн БНХАУ дахь Шанхай оффисын мэргэжилтнээс ДҮТ, ДЦС-4, ЦДҮС, МСЭЛ компанийн реле хамгаалалтын инженерүүд SEL релений талаар 2 өдрийн сургалт, дадлага туршилт, зөвлөгөө авах ажлыг амжилттай зохион байгуулав.
  9. 110 кВ-ын Бор-Өндөр шугамын ачаалал өссөнтэй холбогдуулан 220/110/35 кВ-ын Чойр дэд станцын 110 кВ-ын Секц холбогчийн зайн хамгаалалтын II шатны ажиллах гүйдлийн тавилыг өөрчлөн, 110/35/10 кВ-ын Баянчандмань дэд станцын реле хамгаалалтын байгууламж микропроцессор хамгаалалтаар солигдсонтой холбогдуулан тус дэд станцын реле хамгаалалтуудын тавилын тооцоог хийж ЦДҮС ХК-д албан бичгээр тус тус хүргүүлсэн.
  10. Нарны цахилгаан станц /НЦС/ болон 35 кВ-ын Баянчандмань-НЦС шугам, Моннар дэд станцын реле хамгаалалтын тавилын тооцоог хийж Эвридэй ферм ХХК-д албан бичгээр хүргүүлэв.
  11. 110/35/6 кВ-ын Бор-Өндөр дэд станцын 6 кВ талд холбогдсон Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн ЦДАШ-ын реле хамгаалалтын тавилын тооцоог судалж тавилын зохицуулалт хийж БНЗӨБЦТС ХК-д албан тоот хүргүүллээ.

Татах