Хэл сонгох:   Монгол | English






ДЦС-4 ТӨХК нь өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны 7-р сарын 28-ний 00.00 цагаас 31-ний өдрийн 10.00 цагийн хооронд хийж байна. Энэ зогсолтын үед ДЦС-4 ТӨХК нь нэг зуух, нэг турбингенератортай 70 МВт ачааллын горимоор ажиллаж бусад бүх тоноглолуудыг зогсоож засварын ажлыг 72 цагийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байна. 2010 онд ийм хэмжээний зогсолтыг хийж засварын ажлыг гүйцэтгэж байв.

Энэ зогсолтын үед ДЦС-3 120 МВт, Дархан ДЦС-27 МВт, ДЦС-2 11 МВт, ЭДЦС 12 МВт, Дархан НЦС -8 МВт, Салхит СЦС 2-40 МВт-ын ачаалалтай ажиллаж, ОХУ-аас импортоор 251 МВт хүртэл цахилгаан эрчим хүч авч ажиллаж байна. Нэгдсэн сүлжээний хэмжээнд онцгой үеийн горимыг мөрдүүлж, 2017 оны зуны бага ачааллын горимын дагуу ЦЭХ-ний хязгаарлалтын графикийг хэрэгжүүлж шаардлагатай үед хэрэглэгчидийг хоёр цаг хүртэлх хугацаагаар хязгаарлаж ажиллаж байна.