Хэл сонгох:   Монгол | English






1. 2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллаж эхэлсэн.
2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
4. ТБНС-ний 2017 оны 6 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
6. 110/35/6 кВ-ын Бор-Өндөр дэд станцаас 110 кВ-ын Засагт чандмань ЦДАШ, 110/10 кВ-ын Чандмань Уурхай дэд станц холбогдож шинээр ашиглалтанд орсонтой уялдуулан 220/110/35 кВ-ын Чойр дэд станцын 110 кВ-ын секц холбогч болон 110 кВ-ын Бор-Өндөр, Хар-Айраг, Шивээ-Овоо, Төмөртэй, Хөхцав, Эрдэс ЦДАШ-уудын газардлагын гүйдлийн хамгаалалтуудын тавилд зохицуулалт хийж, тооцоогоор шалган Чойр дэд станц дээр 110 кВ-ын Секц холбогч болон Бор-Өндөр ЦДАШ-ын газардлагын хамгаалалтын тавилд өөрчлөлт оруулж ЦДҮС ХК-ийн ЗӨБ-ийн салбарт, 35 кВ-ын Хэрлэн Баян-Улаан шугамын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан тооцоолж ирүүлснийг реле хамгаалалтын тавилын зохицуулалтыг шалгаж БЗӨБЦТС ХК-д, генераторын автосинхронизацийн “УБАС-2” төхөөрөмжийг шинэчилж байгаатай холбогдуулан синхрон хийж залгах нөхцлийг тооцож микропроцессорын SEL-451-5 релейд зориулан тооцсон тавилыг ДЦС-4 ХК-д албан тоотоор тус тус хүргүүлсэн.
7. ДЦС-4 ХК-ийн графикт хэсэгчилсэн зогсолтын үед ОХУ-аас 250 МВт хүртэл чадал авах ТБНС-ний оновчтой горимын схемийг сонгон системийн РХАБ-ийн найдвартай ажиллагааг ханган ажиллаа.
8. ДЦС-4 ХК-ийн графикт хэсэгчилсэн зогсолтын үед хийгдэх ажлуудыг ТБНС-нйи найдвартай тогтвортой ажиллагааг ханган бүрэн хийлгэв

Татах