Хэл сонгох:   Монгол | English






  1. 2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллаж эхэлсэн.
  2.  Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3.  Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2017 оны 7 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6.  ДХХБ-110 дэд станцын РХА-ийн байгууламжийн шинэчлэлтэй холбогдуулан шугам тоноглол, ДЗШ, УРОВ-ын микропроцессорын реле хамгаалалтанд тохируулах тавил болон тус дэд станцаас гарсан шугамуудын шууд ба тэг дараалллын бүрэн эсэргүүцлийг тооцоолж Дархан Парагон,ЦДҮС ХК-д ,Нэгдсэн сүлжээнд 110 кВ-ын Үйлдвэр шугамаар ДЦС-2 зэрэгцээ ажиллах түр горимын үеийн реле хамгаалалтын тавилын тооцоог хийж ЦДҮС ХК-д, ДЦС-4 ХК-ийн автосинхронизацийн төхөөрөмжийн тавилын тохируулгын утгуудыг шинэчлэн тооцож дэлгэрэнгүй тайлбарын хамт албан тоотоор тус тус хүргүүлсэн.
  7. 110 кВ-ын Тавантолгой-Цогтцэцийн 147,148-р шугам болон 110/35 кВ-ын 110/35 кВ Цогтцэций дэд станцын трансформатор, 35 кВ-ын гаргалгаа шугамуудад хүчдэл өгөх үеийн горим ажиллагааны схемээр реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоог хийж “Вестас монголиа” ХХК-д, 110/35/10 кВ Тавантолгой дэд станцад 110 кВ-ын шинэ холболтууд нэмэгдэж байгаатай холбогдуулан ДЗШ, СХТ-ын тавилыг шинэчлэн тооцоолж ЦДҮС ХК-ийн Говийн бүсийн салбарт, Нэгдсэн сүлжээний их, бага ачааллын горимын үед ИХБ-3 болон Замын-Үүд дэд станцын 110 кВ-ын шинүүд дээр богино залгааны эсэргүүцлийн утгыг тооцоолон Бодит чадал, Шугам ХХК-уудад, 110/22/6кВ-ын Төмөрлөг дэд станцад өргөтгөлөөр тавьсан 6,3MВА трансформатор болон 220/110/35 кВ Дархан дэд станцаас гарсан 110 кВ-ын Үйлдвэр А, Б шугамын реле хамгаалалтын тавилын тооцоог гүйцэтгэж Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК, ЦДҮС ХК-ийн Төвийн бүсийн салбарт тус тус албан бичгээр тус тус хүргүүлсэн.
  8.  2017 оны зуны горимын хөтөлбөрийн дагуу АЧР-2 автоматикийн тавилыг шалгаж, ажилд оруулсан байдлыг протоколжуулах ажлыг амжилттай ажлыг зохион байгуулсан.
  9. Баян-Өлгийн ЦЭХ-ний хэрэглээ огцом өсч тасралт хязгаарлалт нэмэгдсэнтэй холбогдуулан ББЭХС ХК болон Баян-Өлгий ЦШСГ-т албан тоотоор хандаж холбогдох мэдээллийг авч судлан, цахилгаан хангамжийг сайжруулах талаар хийсэн болон цаашид хийх ажлын талаарх мэдээллийг боловсруулан ЭХЗХ-нд хүргүүлсэн.

 

Татах