Хэл сонгох:   Монгол | English






МУ-ын ЭХС-д тоон хамгаалалтууд идэвхитэй ашиглагдаж эхэлснээс хойш 10 гаруй жил болж байгаа ба үүний үр дүнд НС-ний хэмжээнд РХАБ-уудын найдвартай  ажиллагааны түвшин тасралтгүй өсөж байгаа хэдий ч  ашиглалтад тулгарч буй  дутагдалтай асуудлууд байгаа билээ.

Тоон хамгаалалтын төлөв байдалд үнэлэлт өгөхүйц хангалттай хугацаа өнгөрсөн зарим төрлийн хамгаалалтуудын ашиглалтын хугацаа дуусах шатандаа орж эхэлж байгаа өнөө үед НС-д ашиглагдаж байгаа тоон хамгаалалт тэдгээрийн ололттой болон дутагдалтай тал цаашид баримтлах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор ЭХ-ний ТЗЭ байгууллагуудын  мэргэжлийн ИТА-уудын хамтарсан уулзалт зөвлөгөөнийг 2017 оны 11-р сарын 29 өдөр ДҮТ-ийн РХАА-аас зохион байгууллаа.

Уг зөвлөлдөх уулзалтад Эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээх сүлжээнүүдийн РХАБ-уудын ашиглалт хариуцсан ИТА-ууд болон ЭХ-ний хөгжлийн төв, зураг төслийн компани, ЭХ-ний яамны бодлогын хэрэгжилтийн газраас нийт 51 төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөс гаргасан санал санаачлага шийдвэрийн төслийг боловсруулан ЭХЯ болон ЭХ-ний ТЗЭ байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна .

Зөвлөгөөнд идэвхтэй оролцсон байгууллагуудад талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.