Хэл сонгох:   Монгол | English






  1. 2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн  өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн  сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн. 
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2017 оны 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. ДҮТ , ЦДҮС ХК, ДЦС4 ХК-ийн мэргэжлийн хэлтэс нэгжийн удирдлага, инженерүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж  ДЦС-4 ХК-ийн ТГ-3-ыг  110 кВ-ын III, IV систем шинийн холбох ажлыг гүйцэтгэх үед  тулгамдаж байгаа  асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөлдөн  шийдвэрлэж уг ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
  7. Эрчим хүчний салбарын реле хамгаалалт автоматикийн инженерүүдийн “Орчин үеийн тоон хамгаалалтын ашиглалтын түвшин, тулгарч буй хүндрэл шийдвэрлэх арга замууд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
  8. ДЦС-4 ХК-ийн ТГ3-ыг 110 кВ талд шилжүүлж байгаатай холбогдуулан ИХБ4-ийн 110, 220 кВ-ын шинийн дифференциал хамгаалалтын тавил, 110/35/10 кВ-ын Баянчандмань дэд станцын 110 кВ шинийн өргөтгөлтэй  холбогдуулан дэд станцын реле хамгаалалтын тавил,  220/110/35 кВ-ын Дархан дэд станцад 110 кВ-ын 113-р шугамын реле  хамгаалалтанд SEL-311L, SEL-311C реле суурилуулсантай холбогдуулан шугамын хамгаалалтын тавилын өөрчлөлт,  Улаанбаатар салбарын 2 дэд станц, Зүүн өмнөд бүсийн салбарын 10 дэд станц, Төвийн бүсийн салбарын 18 дэд станцын 6-110 кВ-ын шин дээр нэгдсэн сүлжээний их, бага ачааллын горимд богино залгааны эсэргүүцлийн утга зэргүүдийг тус тус тооцоолж албан бичгээр ЦДҮС ХК-д  хүргүүлсэн.
  9. Шинээр ашиглалтанд орсон 35 кВ-ын Их говь дэд станц, шугамын реле хамгаалалтын тавилын тооцоог Хатанбулаг шугамын тавилтай зохицуулалт хийж шалган ЭСПМ ХХК-д , 110 кВ-ын Мөрөн-Тэлмэн, Тэлмэн-Улиастай, 35 кВ-ын Улиастай-Тэлмэн ЦДАШ-уудын бодит эсэргүүцлийг хэмжсэн ба хэмжилтийг үр дүнгээр дээрх шугамуудын гэмтэл заагч функцийн өгөгдлийг өөрчлөн, газардлагын зайн хамгаалалтыг ажилд оруулан тавилыг баталгаажуулж АУЭХС-д тус тус албан бичгээр хүргүүлж ажиллаа. 

Татах