Хэл сонгох:   Монгол | English






  1. 2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2017 оны 11 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. 110/35/10 кВ-ын Шинэ Яармаг дэд станцын 35 кВ талаас хүчдэл өгөх үеийн реле хамгаалалтын тавилын тооцоо, ДЦС-4 ХК-ийн 3-р блокийг 110 кВ-ын шин дээр шилжүүлэн залгасантай уялдуулан реле хамгаалалтын тавилын тооцоог гүйцэтгэж хүргүүлсэн.
  7. 110/35/10 кВ-ын Тавантолгой дэд станцын 10 кВ талаас холбогдсон Хишиг Арвин ХХК-ийн Уурхай агаарын шугамын реле хамгаалалтын тавилын зохицуулалтыг шалгаж ӨБЦТС ХК-д хариу хүргүүлсэн.
  8. ДзДЦС-ыг зэрэгцээ залгах үеийн реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоо, 110/10 кВ-ын Хөшигт дэд станцын 110 кВ-ын систем шинийн дифференциал хамгаалалтын тавилыг SEL-487В реле дээр тооцоолон ЦДҮС ХК-д хүргүүлсэн.
  9. “ОХУ-ын БурядРДУ-гийн диспетчерийн удирдлага мэдлийн 220 кВ-ын 257, 258-р шугамуудын реле хамгаалалт болон системийн автоматикийн байгууламжид үйлчилгээ хийх заавар”-ыг Буряд РДУ-тай зөвшилцөж шинэчлэн баталгаажуулсан.
  10. Газардлагын зайн хамгаалалт нэвтрүүлэх, ачааллын хориг болон савлалтын хоригийг тоон реле хамгаалалтанд идэвхжүүлэх тухай асуудлыг салбарын РХА-ийн “Мэргэжлийн зөвлөл”-өөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулсан.
  11. 220/110/35 кВ-ын Дархан дэд станц талд 220 кВ-ын 257, 258-р шугамуудын РХА-ийн байгууламжид хийх олон жилийн болон 2018 оны засвар үйлчилгээний графикийг албан тоотоор ОХУ-ын Бурядын РДУ-д хүргүүлэн хоёр талаас баталгаажуулсан.

Татах