Хэл сонгох:   Монгол | English






  1. 2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2017 оны 12 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. ТБНС-тэй зэрэгцээ ажиллаж байгаа Цэций СЦС-ын үйлдвэрлэлт нэмэгдэж бүрэн хүчин чадлаараа ажиллах болсонтой холбогдуулан 110/35/10 кВ-ын Тавантолгой дэд станцын 110 кВ-ын Секц холбогч таслуурын фаз хоорондын богино залгааны тавилыг тооцоолон ЦДҮС ХК, Клин Энержи Ази ХХК, ЦДҮС ХК-ийн Говийн бүсийн салбар, М-Си-Эс интернейшнл ХХК-ийн Ухаахудаг салбарт тус тус хүргүүлсэн.
  7. ДЦС-4 ХК-ийн 1Т, 2Т, 3T блокын трансформаторын тэг дарааллын гүйдлийн хамгаалалтын схемийг SEL-351A релен дээр оруулж туршилт хийж ажиллагааг шалгасан ба тавилыг тооцоолон хүргүүлсэн.

Татах