Системийн хамгийн их ачаалал: 889.18- (2019-01-21 15:00:00); ДЦС-4:22.17-(2019-01-21 15:00:00); ДЦС-3:154.33-(2019-01-21 15:00:00); ДЦС-2:559.8-(2019-01-21 15:00:00); ДДЦС:42.53-(2019-01-21 15:00:00); ЭДЦС:27.49-(2019-01-21 15:00:00);

Захирлын зөвлөл

Гүйцэтгэх захирал Г.Балжинням

Политехникийн дээд сургуулийг /тухайн үеийн нэр/ 1992 онд Цахилгаан системийн үйлдвэрлэл, хуваарилалтын автоматжуулалтын инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Монгол Улсын Зөвлөх, Техникийн ухааны магистр цолтой. ДЦС 4 ТӨХК-ийн Цахилгаан цехийн реле хамгаалалтын лабораторит 1992-1994 онд монтёр, Төвийн эрчим хүчний системд 1994-1998 онд Диспетчерийн албанд Ээлжийн диспетчер инженер, 1998-2000 онд Эрчим хүчний удирдах газрын Үйлдвэрлэлийн албанд

Цааш…

Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Б.Баатар

Политехникийн дээд сургуулийг Цахилгаан системийн реле хамгаалалт, автоматикийн инженер мэргэжлээр 1991 онд төгссөн. Монгол Улсын Зөвлөх инженер, техникийн ухааны магистр цолтой. Төвийн эрчим хүчний системийн Шуурхай удирдлага, горимын албаны диспетчер инженерээр 1993-1996 онд Түлш, эрчим хүчний системийн Шуурхай ажиллагааны албанд Диспетчер инженер, 1996-2001 онд Эрчим хүчний удирдах газарт Диспетчер инженер, Диспетчерийн үндэсний төв ХХК-д 2001-2009

Цааш…

Дэд захирал С.Бүрэнтогтох

 Монгол улсын Техникийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг 1998 онд компьютер програм хангамжийн инженер мэргэжлээр, бизнесийн удирдлага, төрийн захиргааны удирдлагаар магистерийн зэрэг хамгаалсан. Эрчим хүчний аж үйлдвэрийн удирдлагаар мэргэшсэн зэрэгтэй. 1998-2016 оноос эхлэн мэдээлэл, холбооны Датаком ХХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Хятадын Худалдааны танхим, БНСУ-ын Эл-Жи Интернешнл корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар,

Цааш…

Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбат

Украйн улсын Киевийн Техникийн Их сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр. 1999 оноос Эрчим хүчний удирдах газарт диспетчер-инженер, 2002-2004 онд Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн Удирдлага, эрх зүй, маркетингийн албаны хамтын ажиллагаа, маркетинг хариуцсан мэргэжилтэн, 2004-2010 онд  Төв диспетчерийн албаны диспетчер-инженер, 2010-2013 онд ахлах инженерээр ажиллаж байгаад 2013 оноос  “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Төв диспетчерийн албаны даргаар ажиллаж

Цааш…

Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа:

Украйн улсын Харьков хотын техникийн их сургуулийг 1996 онд цахилгааны инженер мэргэжлээр магистр цолтой төгссөн. 2000-2003 онд Техникийн их сургуулийн эрчим хүч инженерийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 2003-2007 онд ОХУ-ын ШУ-ны академийн Сибирийн салбар – Л.А.Мелентьевийн нэрэмжил эрчим хүчний институтэд “Монголын эрчим хүчний системийн тогтворжсон горимын тооцоо ба шинжилгээн дэх математик загварууд болон математик аргуудын

Цааш…