Реле хамгаалалт, автоматикийн алба MNS ISO/IEC 17020:2013 стандартыг хангасан “Итгэмжлэлийн гэрчилгээ” гардан авлаа.

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн юм. Ингээд 2019 оны 1-р сарын 11-ны өдөр зөвлөлийн шийдвэрийн дагуу   “ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн албанд техникийн хяналт гүйцэтгүүлэх А төрлийн эрх бүхий ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ-г олгов.

Энэхүү итгэмжлэлийн хүрээнд техникийн хяналт гүйцэтгэх техникийн чадавхитай бөгөөд чанарын удирдлагын тогтолцоотой MNS ISO/IEC 17020:2013 стандарт хангасан гэж дүгнэсэн байна.

Тус компанийн Дэд захирал С.Бүрэнтогтох, Реле хамгаалалт, автоматикийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарсанаа, Реле хамгаалалтын лабораторийн инженер Ц.Баяржаргал нар ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ-г 2019 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр гардан авч, Реле хамгаалалтын лаборатори нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2 жилийн хугацаатай техникийн хяналтыг гүйцэтгэх бүрэн эрхтэй боллоо.