Системийн хамгийн их ачаалал: 612.68- (2019-04-19 08:00:00); ДЦС-4:18.32-(2019-04-19 08:00:00); ДЦС-3:118.26-(2019-04-19 08:00:00); ДЦС-2:366.72-(2019-04-19 08:00:00); ДДЦС:28.88-(2019-04-19 08:00:00); ЭДЦС:13.35-(2019-04-19 08:00:00);

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр уулзаж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын  талаар ярилцлаа.

Уулзалтад Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга М.Б.Мещанинов, Атташе С.С.Безруков, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван нар оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн турбингенератор №1-4-ийн шинэчлэлтөслийн явцын талаар дурдлаа. Мөн “Дулааны гуравдугаар цахилгаан станц”ТӨХК-ийн зүгээс ОХУ-ын “ИНТЕР РАО” компанитай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх урьдчилсан судалгаа, хөрөнгө оруулалтын тооцоог хийлгэсэн талаар болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ноён Элчин сайдад дэлгэрэнгүй танилцууллаа.

Элчин сайд И.К.Азизов хэлэхдээ хоёр улсын эрчим хүчний салбар дахь олон жилийн  хамтын ажиллагааг хэвээр үлдээхээ эрмэлзэх, амжилттай хэрэгжиж буй төслүүдээ үргэлжлүүлэх, харилцан ашигтай хэрэгжих төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.