Системийн хамгийн их ачаалал: 612.68- (2019-04-19 08:00:00); ДЦС-4:18.32-(2019-04-19 08:00:00); ДЦС-3:118.26-(2019-04-19 08:00:00); ДЦС-2:366.72-(2019-04-19 08:00:00); ДДЦС:28.88-(2019-04-19 08:00:00); ЭДЦС:13.35-(2019-04-19 08:00:00);

Диспетчерийн зохицуулалтын 2019 оны 1 дүгээр сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их  ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
4. ТБНС-ний 2018 оны 12 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
5. Гэмтэл цэг заагч ОМП-гийн заалт зөрүүтэй зааж байгаа талаар Хангайн бүсийн салбарт хандаж тавилын тохируулгад өөрчлөлт хийж хэвийн болгохыг мэдэгдэж Бурядын РДУ-д хариу албан тоотоор мэдээлэл хүргүүлсэн.
6. ТБНС-нд 2018 онд гарсан тасралтуудын үед Эрдэнэт үйлдвэрийн ДЦС нь 4 удаа “0” зогссонтой холбогдуулан найдвартай ажиллагааг хангах тухай албан бичиг боловсруулан хүргүүлсэн.
7. 110/35/10 кВ-ын Телевиз, 110/10/6 кВ-ын Умард дэд станцаас шинээр гарсан 10 кВ-ын шугамуудын реле хамгаалалтын тавилын тооцоог хянаж УБЦТС ХК-д албан тоотоор хүргүүлсэн.
8. Тэнүүн гэрэл констракшн ХХК-ийн 012/019 тоот бичгийн дагуу 110 кВ-ын 119-р шугамын үндсэн хамгаалалтын тавилын тооцоог гүйцэтгэсэн.
9. Сэлбэ-Яргайт-А.Б, Яргайт-Хандгайт 35 кВ-ын шугамын хугацааны хамааралтай гүйдлийн хамгаалалтын тавилын тооцоог хийж зохицуулалтыг шалгасан.
10. ДСЦТС ХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 17 дэд станцын 6-35 кВ-ын шин дээр богино залгааны эсэргүүцлийн утгыг тооцоолон албан бичгээр хүргүүлсэн.
11. БНЗӨБЦТС ХК-иас шинээр тооцоолон ирүүлсэн 220/110/35 кВ-ын Чойр дэд станцаас тэжээгддэг 35 кВ-ын Шивээговь шугамын реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоог хянаж албан бичгээр хариу хүргүүлсэн.
12. Оюутолгой уурхайн зарим хэрэглээг ТБНС-ээс тэжээх бэлтгэл ажлын хүрээнд Оюутолгой дэд станц болон Оюутолгой уурхайн дэд станцуудын схем, холболт хэрэглэгчдийн судалгааг гаргаж ЭХЯ-ны БХЗГ-т танилцуулсан.
13. “Ухаалаг эрчим хүч-2019 жилийн хүрээнд хийгдэх ажлын календарьчилсан төлөвлөгөө”-г боловсруулан “Зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах тухай” албан бичгийн хамт ТЗЭ нарт хүргүүлсэн ба “Ухаалаг эрчим хүч” жилийн нээлт болгон Эрчим хүчний салбарт
баримтлах мэдээллийн технологийн бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Татах