Компанийн хувьцаа эзэмшигч

“ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 100 хувь /хувьцааг нь төр эзэмшдэг/ бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолын дагуу  компанийн өмчийн эзэмшигчдийн хувь хэмжээ өөрчлөгдөж, хувьцааны 70 /дал/ хувийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 30 /гуч/ хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага эзэмших болсон.

Хувьцаа эзэмшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Эрчим хүчний яамыг төлөөлөлж Б.Насантогтох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг төлөөлж Ц.Баяр-Эрдэнэ нар ажиллаж байна.