Төрийн соёрхолт инженер Д.Нацагням ДҮТ ХХК-ийн хамт олонд лекц уншлаа

Төрийн соёрхолт инженер Н.Нацагням ДҮТ ХХК-ийн хамт олонд лекц уншлаа. Компанийн захиргаа үе шаттайгаар олны танил, нэр хүндтэй илтгэгч нарыг урьж хамт олондоо ёс суртахуун, хариуцлага, манлайлалын чиглэлээр лекцүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хамгийн эхний лекцээр Төрийн Соёрхолт инженер Н.Нацагнямыг урьж, “Байгуулгын соёл, ажлын хариуцлагад нийгмийн тогтолцоо хэрхэн нөлөөлдөг” тухай сонирхолтой лекцийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав. Лекцийн үеэр ажилтнууд сонирхсон асуултандаа хариулт авч харилцан яриаг өрнүүллээ.

Мөн Гүйцэтгэх захирал Г.Балжинням Төрийн Соёрхолт инженер Н.Нацагнямыг хүлээн авч уулзан системийн найдвартай ажиллагаа, реле хамгаалалт болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.