Системийн хамгийн их ачаалал: 726.08- (2019-06-20 23:00:00); ДЦС-4:10.31-(2019-06-20 23:00:00); ДЦС-3:45.25-(2019-06-20 23:00:00); ДЦС-2:392.53-(2019-06-20 23:00:00); ДДЦС:18.55-(2019-06-20 23:00:00); ЭДЦС:12.33-(2019-06-20 23:00:00);

“Ухаалаг эрчим хүч 2019” Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт хэлэлцүүлэг.

“Ухаалаг эрчим хүч 2019” жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт хэлэлцүүлэг 2019 оны 02 дугаар сарын 21 өдөр болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний ТЗЭ-ийн Ерөнхий инженер, Мэдээлэл технологийн инженер, “Ухаалаг эрчим хүч-2019” төлөвлөгөөний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо. Тус хэлэлцүүлгийг нээж Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням нээн үг хэлэв. Нээлтийн дараагаар АНУ-ын Интел компанийн дэд ерөнхийлэгч асан, Тэнгри Холдинг ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Филлип Мойна “Эд юмсын интернет ба Ухаалаг эрчим хүч” /The internet of things and Smart energy/ сэдвээр илтгэл тавив.Уулзалтанд Диспетчерийн үндэсний төвийн ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий Диспетчер Б.Баатар “Ухаалаг эрчим хүч 2019” жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, хийгдэж буй ажлын талаар, Реле хамгаалалт автоматикийн албаны дарга Ч.Амарсанаа “Эрчим хүчний системийн тогтворжилтыг хангах арга замууд-WAMS систем, Дэд захирал С.Бүрэнтогтох Эрчим хүчний системийн Арилжааны операторын чиг үүргийн хүрээнд нэвтрүүлж буй тоолуурын нэгдсэн системийн тухай илтгэл мэдээллийг танилцууллаа.