Системийн хамгийн их ачаалал: 741.73- (2019-08-25 00:00:00); ДЦС-4:389.81-(2019-08-25 00:00:00); ДЦС-3:89.62-(2019-08-25 00:00:00); ДЦС-2:17.81-(2019-08-24 01:00:00); ДДЦС:36.47-(2019-08-25 00:00:00); ЭДЦС:0-();

Диспетчерийн зохицуулалтын 2019 оны 2 дугаар сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ,  бусад бүсийн системүүдийн өвлийн их ачааллын  үеийн  горим”-уудыг  боловсруулан  салбарын  ерөнхий  инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
  1. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  1. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  2. ТБНС-ний 2018 оны 1  дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  1. 220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцын АУРА-д холбогдоогүй 110 кВ-ын ЦДАШ-уудын мэдээллийн оролтыг нэмж оруулах талаар ЦДҮС ХК-д албан бичиг хүргүүлсэн.
  1. 110 кВ-ын  Чойр-Мандалговь-Тавантолгой-Ухаахудаг,  Тавантолгой-Даланзадгад, Тавантолгой-Цэций ЦДАШ-уудын АПВ-гийн шинэчилсэн тавилыг ЦДҮС ХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  1. 110/35/10 кВ-ын  Телевиз  дэд  станцаас  холбогдох  35  кВ-ын  Хөгжил-А,  Б  шугам,  дэд станцын реле хамгаалалтын тавилын зохицуулалтыг  шалгаж УБЦТС ХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  1. “Ухаалаг эрчим  хүч-2019”  жилийн  хүрээнд  эрчим  хүчний  инноваци,  түүнийг  хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр “INTEL”  компанийн ажилтны лекцийг зохион байгуулж салбарын үйлдвэр компаниудын төлөөллийг оролцуулсан.
  1. Оюутолгой уурхайн зарим хэрэглээг ТБНС-ээс тэжээх бэлтгэл ажлын хүрээнд Оюутолгой дэд станц болон Оюутолгой уурхайн дэд станцуудын схем, горимын тооцоог гаргаж ЭХЯ-нд танилцуулсан.
  1. 220/110 кВ-ын ИХБ-4  дээр  ДЦС-4,  ЦДҮС  ХК-иуд  хамтарч  хийдэг  “Сэлгэн  залгалтын үлгэрчилсэн программ”-ыг хянаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж шинэчлэх талаар ЦДҮС, ДЦС-4 ХК-иудад албан тоот хүргүүлсэн.
  1. 110/35/10 кВ-ын Арвайхээр дэд станцаас холбогдсон 10 кВ-ын Спорт гаргалгааны реле хамгаалалтын тавилын тооцоо  болон  110/35/10 кВ-ын Тосонцэнгэл дэд станцын 35 кВ талаас  гарсан  Рашаант-Тариалан  шугамын  реле  хамгаалалтын  тавилын зохицуулалтуудтай уялдуулан ЭБЦТС ХК-д хандаж тодруулга хийсэн ба тавилын тооцоогоо шинэчлэн хийж ирүүлэхийг мэдэгдсэн.
  1. 2018 оны нэгдсэн  сүлжээний  реле  хамгаалалтын  байгууламж  болон  системийн автоматикийн  ажиллагааны  дүн  мэдээний  талаар  мэдээлэл  бэлтгэж  РХА-ийн  цахим хуудсанд байршуулсан.

Татах