Системийн хамгийн их ачаалал: 726.08- (2019-06-20 23:00:00); ДЦС-4:10.31-(2019-06-20 23:00:00); ДЦС-3:45.25-(2019-06-20 23:00:00); ДЦС-2:392.53-(2019-06-20 23:00:00); ДДЦС:18.55-(2019-06-20 23:00:00); ЭДЦС:12.33-(2019-06-20 23:00:00);

“Ухаалаг Сүлжээ ба Дижитал дэд өртөө” хэлэлцүүлэг боллоо.

Монгол улсын Эрчим Хүчний Яамнаас зарласан “Ухаалаг Эрчим Хүч 2019” жилийн хүрээнд Диспетчерийн Үндэсний Төв, Эрчим Хүчний Яам, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК болон Монхорус ХХК, АББ групптэй хамтран “Ухаалаг Сүлжээ ба Дижитал дэд өртөө” семинарыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг семинар нь УБЦТС ТӨХК-ийн хурлын зааланд зохион байгуулагдсан бөгөөд Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, барилга угсралтын болон зураг төслийн байгууллагуудын нийт 45 компаниас 216 хүн оролцлоо. Семинарыг нээж ЭХЯ-ны Бодлого, Төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван үг хэлсэн бөгөөд ДҮТ ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Б.Баатар, ДҮТ ХХК-ийн Тоолуурын системийн инженер Ц.Ганзориг болон  АББ-ийн Ухаалаг сүлжээний хэлтсийн дэд ерөнхийлөгч Ченян, АББ-ийн ЭХ-ний сүлжээний автоматжуулалтын хэлтсийн менежер Жон Грэй, АББ-ийн түгээх  сүлжээний автоматжуулалтын хэлтсийн менежер Эдди Онг нар сонирхолтой илтгэлүүд тавив.

Мөн илтгэлийн дараа хэлэлцүүлэг хийж сонирхсон асуултууддаа дэлгэрэнгүй хариултуудыг авсан нь үр дүнтэй боллоо.