Системийн хамгийн их ачаалал: 741.73- (2019-08-25 00:00:00); ДЦС-4:389.81-(2019-08-25 00:00:00); ДЦС-3:89.62-(2019-08-25 00:00:00); ДЦС-2:17.81-(2019-08-24 01:00:00); ДДЦС:36.47-(2019-08-25 00:00:00); ЭДЦС:0-();

Гүйцэтгэх захирал
ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ

Политехникийн дээд сургуулийг /тухайн үеийн нэр/ 1992 онд Цахилгаан системийн үйлдвэрлэл, хуваарилалтын автоматжуулалтын инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Монгол Улсын Зөвлөх инженер, Техникийн ухааны магистр цолтой.

“ДЦС-4” ТӨХК-ийн Цахилгаан цехийн реле хамгаалалтын лабораторид 1992-1994 онд монтёр, Төвийн эрчим хүчний системд 1994-1998 онд Диспетчерийн албанд Ээлжийн диспетчер инженер, 1998-2000 онд Эрчим хүчний удирдах газрын Үйлдвэрлэлийн албанд Ахлах инженер, 2000-2006 онд “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д Ээлжийн диспетчер инженер, ТДА-ны Ахлах инженер, 2006-2013 онд Диспетчерийн албаны дарга, 2013-2016 онд Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер, 2016-2018 онд Чанарын удирдлага, хэмнэлтийн менежерээр ажилласан. 2018 оны 10-р сараас Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Эрчим хүчний салбарт тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байна.