Системийн хамгийн их ачаалал: 741.73- (2019-08-24 23:15:00); ДЦС-4:389.81-(2019-08-24 23:15:00); ДЦС-3:89.62-(2019-08-24 23:15:00); ДЦС-2:17.81-(2019-08-24 01:00:00); ДДЦС:36.47-(2019-08-24 23:15:00); ЭДЦС:0-();

Арилжаа, санхүү эрхэлсэн дэд захирал
СЭРЭЭНЭНДОРЖИЙН БҮРЭНТОГТОХ

Монгол улсын Техникийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг 1998 онд компьютерийн програм хангамжийн инженер мэргэжлээр, бизнесийн удирдлага, төрийн захиргааны удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Эрчим хүчний аж үйлдвэрийн удирдлагаар мэргэшсэн зэрэгтэй.

1998-2016 онд “Датаком ХХК”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Хятадын Худалдааны танхим, БНСУ-ын “Эл-Жи Интернешнл” корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Стандартчилал Хэмжил зүйн газрын Сорьцийн Хяналтын газар зэрэг төрийн болон төрийн бус, гадаад дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, гүйцэтгэх захирал, төслийн менежер, эрчим хүч уул уурхайн бизнесийн зөвлөх зэрэг албан тушаалуудад ажиллаж туршлага хуримтлуулсан.

Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар 2016 оны 7-10 сард ажиллаж, 2016 оны 10 сараас “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн дэд захирлаар, 2019 оны 3-р сараас Арилжаа, санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.