Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
БАТМӨНХИЙН БИНДЭРЪЯА

ШУТИС-ийн ХМТС-ийг 2010 онд Мэдээллийн технологийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2016 онд СЭЗИС-ийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. Барилга, байгууламжийн холбоо, дохиолол, мэдээлэл, автоматжуулалтын системийн угсралт, засварын ажлын “Мэргэшсэн инженер” цолтой.

2011-2013 онд “Жи Мобайл” ХХК-д үндсэн сүлжээний ашиглалтын инженерээр, 2013-2017 онд Худалдаа хөгжлийн банкинд Системийн аюулгүй байдлын инженерээр, 2017-2019 онд Сангийн яамны Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Мэдээллийн технологи хариуцсан Дэд захирал, 2019 оны 4-р сараас тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.