Төв диспетчерийн албаны дарга
ХӨХӨӨГИЙН БОЛД-ЭРДЭНЭ

ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийг 2001 онд цахилгаан систем ба сүлжээ мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Цахилгаан систем, шугам сүлжээний мэргэшсэн инженер.

2014-2018 онд Австрали улсын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Цахилгааны инженерийн магистрийн зэрэг хамгаалсан.

2001-2003 онд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” УБҮ-ийн Цахилгаан цехэд монтёр, инженерэрээр, 2003-2016 онд “ДҮТ” ХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албанд горим төлөвлөлтийн инженер, ахлах инженерээр, 2018-2019 онд тус компанийн ГТТА-нд цахилгааны горим төлөвлөлтийн инженер, 2019 оны 3-р сараас Төв диспетчерийн албаны даргаар ажиллаж байна.