Техник технологи, шинэчлэлтийн хэлтэс

ЗорилгоЗорилтБүтэцУхаалаг эрчим хүч-2019

Техник Технологи Шинэчлэлтийн Хэлтэс нь эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагааг хангасан диспетчерийн оновчтой зохицуулалт хийхэд шаардлагатай эрчим хүчний ухаалаг техник технологийг нэвтрүүлэх, цаашлаад Монгол улсын хэмжээнд эрчим хүчний ухаалаг сүлжээ бүрдэх нөхцөлийг хангахад оршино.

  1. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний диспетчерийн хяналт мэдээллийн системийг шинэчлэх ажлыг зохион байгуулах, техникийн санал шийдэл боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих
  2. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний найдвартай үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн, аваарийн үеийн процесс, тогтворжилтонд дүн шинжилгээ хийх зориулалт бүхий системийг нэвтрүүлэх зохион байгуулах, техникийн санал шийдэл боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих
  3. Эрчим хүчний салбарын мөнгөний урсгалыг оновчтой зохицуулж хуваарилах, хяналт тавих, баталгаажуулахад шаардлагатай тоолуурын нэгдсэн системийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих
  4. Эрчим хүчний нэгдсэн сүлжээг удирдаж зохицуулахад шаардлагатай мэдээллийн урсгалыг автоматжуулах цогц програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх
  5. Эрчим хүчний салбарыг технологийн нэгдсэн удирдлагаар хангах үүргийг гүйцэтгэх хүрээнд боловсон хүчний мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах
  6. “Ухаалаг эрчим хүчний жил 2019”-ийн хүрээнд хийгдэх ажлуудыг зохион байгуулалт, харилцан уялдааг хангах, нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлуудыг байгууллагын зорилттой уялдуулан хэрэгжүүлэх

Монгол Улсын Эрчим Хүчний Сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 225 тоот тушаалаар 2019 оныг “Ухаалаг Эрчим Хүч”-ний жил болгон зарласан. “Ухаалаг Эрчим Хүч 2019” жилийн хүрээнд Эрчим Хүчний Яамны зүгээс 3 чиглэлд нийт 33 ажил төлөвлөсөн. Диспетчерийн Үндэсний Төв ХХК-ий зүгээс уг төлөвлөгөөт ажлуудтай уялдуулж нийт 102 ажил төлөвлөж хэрэгжиж байна.

Дээрх төлөвлөгөөт 102 ажлуудыг дотор нь ажлын хүрээнд нь нарийвчлан задалвал: