Санхүүгийн удирдлага, арилжааны албаны дарга
АМАРРАВДАНГИЙН ЦАГААНСАР

“Мандах бүртгэл” дээд сургуулийг 2006 онд нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
2012 онд Мэргэшсэн нягтлан бодогч, 2015 онд хөндлөнгийн аудитор, 2014 мэргэшсэн дотоод аудиторын эрхүүдийг тус тус хамгаалсан.
2007-2011 онд УБТЗ-ын Замын-Үүд өртөө, УБТЗ-ХҮҮ-ний Чойр төвүүдэд тооцооны ня-бо, ерөнхий нягтлан бодогч, 2011-2012 онд УБТЗ-ын нэгдсэн эмнэлгийн Замын-Үүд, Чойр эмнэлэгүүдэд ерөнхий нягтлан бодогч, 2013-2018 онд Макс группийн “Макс импэкс” ХХК буюу толгой компанид аудитор, ахлах аудитор, 2018-2019 онд Макс Групийн “Сүү” ХК-д Санхүүгийн албаны дарга, 2019 оны 3-р сараас тус компанид Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байна.