Танилцуулга

Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв”ХХК анх 1964 онд  Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс  хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд “Төв диспетчерийн алба” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулж  байна.

Бид нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагааг хангасан, хамгийн бага өртгийн шалгуурт нийцсэн эдийн засгийн үр ашигтай, оновчтой горим төлөвлөлт, диспетчерийн шуурхай зохицуулалтыг хэрэгжүүлж, хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн цахилгаан, дулаанаар хангах үйл явцыг хоногийн 24 цагийн турш тасралтгүй хянан зохицуулах, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний тэнцвэржилтийг хангасан системийн болон арилжааны операторын үүргийг гүйцэтгэх Эрчим хүчний хуулиар хүлээсэн үндсэн үүрэгтэй.