Системийн хамгийн их ачаалал: 831.56- (2019-09-20 19:30:00); ДЦС-4:471.04-(2019-09-20 19:30:00); ДЦС-3:111.54-(2019-09-20 19:30:00); ДЦС-2:20.22-(2019-09-20 19:30:00); ДДЦС:13.89-(2019-09-20 19:30:00); ЭДЦС:0-();

“Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” боллоо

“Эрчим Сүлжээ” ХХК 15 жилийн ойн хүрээнд  “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” арга хэмжээг 2019 оын 5-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн арга хэмжээнд “Эрчим Хүчний Зохицуулах Хороо”-ны төлөөлөл Эрчим хүчний салбарын хэмнэлтийн бодлого, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн. Салбарын шилдэг 100 инженерийн нэг болох Диспетчерийн үндэсний төв ХХК-н Горим тооцоо судалгааны хэлтсийн ахлах инженер А.Чойдорж “ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН СИСТЕМД ҮҮССЭН АВААРИ СААТАЛ БА ОДООГИЙН СИСТЕМИЙН ТОГТВОРЖИЛТЫН ТӨЛӨВ БАЙДАЛ” сэдвээр илтгэл тавьж байгууллагаа төлөөлөн хамтран оролцлоо. Мэдээллийн технологийн боломжийг бүрэн ашигласан өндөр хэмжээний зохион байгуулалттай арга хэмжээ болж өнгөрсөн бөгөөд гүйцэтгэх захирлын Г.Балжинням байгууллага хамт олны зүгээс 15 жилийн ойн баярын мэнд хүргэн талархал илэрхийллээ.