Системийн хамгийн их ачаалал: 726.08- (2019-06-20 23:00:00); ДЦС-4:10.31-(2019-06-20 23:00:00); ДЦС-3:45.25-(2019-06-20 23:00:00); ДЦС-2:392.53-(2019-06-20 23:00:00); ДДЦС:18.55-(2019-06-20 23:00:00); ЭДЦС:12.33-(2019-06-20 23:00:00);

ДҮТ ХХК-ийн захиргаа , үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2019-2020 оны хамтын гэрээ батлагдлаа

“Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн захиргаа , үйлдвэрчний эвлэлийн  хороо хамтран 2019 оны 4-р сарын 4-нд Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаар бүртгэгдэн хүчин төгөлдөр болсон  Эрчим хүчний хүчний салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээрийг үндэс болгон  Диспетчерийн үндэсний төв  ХХК-ийн захиргаа , үйлдвэрчний эвлэлийн  хорооны хооронд байгуулах 2019 – 2020 оны хамтын гэрээ– г 2019 оны 5-р сарын 14-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээг харъяа дүүргийн засаг даргын тамгын газраас батлан ирүүлээд байна.

Шинээр байгуулсан хамын гэрээнд  хууль эрх зүй, үйлдвэрчний эвлэлийн эрхийг хангах асуудлууд,  ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээ, тусламж,  шагнал урамшуулал олгох, ажилтны мэдлэг мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахаар нийт   9 бүлэгт 102 заалтуудыг оруулсан байна.

Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүд хамтын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр  2 тал  шинээр батлагдсан хамтын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ биелүүлэх, хамтын  гэрээний заалт бүрийн биелэлтийн хангаж ажиллах, хамтын гэрээний биелэлтийг жилд 2 удаа хэлэлцэж, хамтарч ажиллахаа мэдэгдэв.

Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн хороо