Системийн хамгийн их ачаалал: 741.73- (2019-08-24 23:15:00); ДЦС-4:389.81-(2019-08-24 23:15:00); ДЦС-3:89.62-(2019-08-24 23:15:00); ДЦС-2:17.81-(2019-08-24 01:00:00); ДДЦС:36.47-(2019-08-24 23:15:00); ЭДЦС:0-();

“РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ” УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв хамтран “Реле хамгаалалт, автоматикийн ухаалаг шийдэл” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд 2019 оны 06-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Диспетчерийн үндэсний төв, цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй 30 гаруй компани байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож “Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматик”, “Эрчим хүчний системийн тогтворжилтын өнөөгийн төлөв байдал, орчин үеийн шийдлүүд”, “Эрчим хүчний системийн холбоо, шилэн кабелийн өнөөгийн байдал, сайжруулах арга замууд”  зэрэг сэдвээр илтгэл танилцуулагдсан.

Эрчим хүчний нэгдсэн сүлжээний РХАБ-ийн өнөөгийн байдал, хүрсэн үр дүн, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж Реле хамгаалалт, автоматикийн нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэж дадлагажуулах; Монгол Улсын Эрчим хүчний системд тохирсон “Ухаалаг сүлжээ”-ний үзэл баримтлал, дагаж мөрдөх стандарт дүрэм журмыг бий болгох; Эрчим хүчний нэгдсэн сүлжээний шилжилтийн горимын хяналт мэдээллийн системийг (WAMS) нэвтрүүлж, түүний боломжид тулгуурлан нэгдсэн сүлжээний тооцооны программын загварчлалыг сайжруулж статик болон динамик тогтворжилтын шинжилгээ, реле хамгаалалт, аваари эсэргүүцэх, автоматикийн тооцоог уялдуулах, түүнд зохицсон аваари эсэргүүцэх автоматикуудыг сонгох; Эрчим хүчний технологийн удирдлагын нэгдсэн сүлжээг бий болгох талаар судалгаа хийж төсөл хөтөлбөрт хамруулах хэрэгжүүлэх гэх мэт нийт 12 зөвлөмж гарган баталлаа.

Цахилгаан үйлдвэрлэх дамжуулах түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт зөвлөгөөнд оролцогчид хэлэлцсэн асуудлын хүрээнд гарсан санал, санаачлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй хамтран ажиллаж “Зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхийг дэмжлээ.

Илтгэлүүд

Нээлт1-р хэсэг2-р хэсэг3-р хэсэг

Г.Мөнхтөр ЭХЯ

Илтгэл

А.Чойдорж ДҮТ ХХК

Илтгэл

Ч.Амарсанаа ДҮТ ХХК

Илтгэл

Б.Лхагвадэмбэрэл ЦДҮС ТӨХК

Илтгэл

Б.Эрхэмзаяа  МЭИ Докторант

Илтгэл

Д.Нацагдорж ДҮТ ХХК

Илтгэл

М.Энхцэцэг Бодит чадал ХХК

Илтгэл

Б.Батлхагва Мон-Хорус Интернэйшнл ХХК

Илтгэл

Ч.Нацагдорж ШУТИС-ЭХИС

Илтгэл