Системийн хамгийн их ачаалал: 726.08- (2019-06-20 23:00:00); ДЦС-4:10.31-(2019-06-20 23:00:00); ДЦС-3:45.25-(2019-06-20 23:00:00); ДЦС-2:392.53-(2019-06-20 23:00:00); ДДЦС:18.55-(2019-06-20 23:00:00); ЭДЦС:12.33-(2019-06-20 23:00:00);

Диспетчерийн зохицуулалтын 2019 оны 5 дугаар сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. 2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2019 оны 4 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. TBEA ХХК-ийн төслийн хүрээнд хэрэгжиж буй 330 кВ-ын Сонгино-Мандалговь ЦДАШ болон 220/110/35 кВ-ын Мандал дэд станцын угсралтын ажлын явцтай танилцаж, өмнөх сард хийгдсэн шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах ажлын хэсэгт ажилласан ба гарсан зөрчлүүдийг арилгах талаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн.
  6. Шинэчлэлтийн төслийн хүрээнд ашиглалтаас гарч байгаа генераторуудыг синхрон компенсаторын горимоор ажиллуулах боломжийг судлах ажлыг эхлүүлэв.
  7. 110/35/10 кВ-ын Булган дэд станц дээр 110 кВ-ыг Булган А, Б шугамыг ТойТ-оор орлуулах үед үндсэн хамгаалалтыг оруулах үеийн тавилын тооцоог хийж албан тоотоор хүргүүлсэн.
  8. ЦДҮС ХК-ийн харъяа 7 дэд дэд станцын шинээс холбогдсон түгээх сүлжээний мэдлийн 6 ба 10 кВ-ын шугамуудад реклоузерийн пункт суурилуулан ашиглах тухай УБЦТС ХК-иас ирүүлсэн хүсэлтийг судалж, эдгээр дэд станцуудад фидерүүд дээр гүйдлийн хамгаалалт оруулахтай холбоотойгоор шууд хамгаалалтын хугацааг өөрчлөх, дахин гүйдлийн нэг шат нэмж оруулах саналыг гаргаж албан бичиг боловсруулж хүргүүлсэн. Үүний дагуу УБЦТС ХК-аас 16 шугамын реле хамгаалалтын тавилын тооцоог хийж ирүүлснийг хянан зохицуулалт хийж албан бичгээр хүргүүлсэн.
  9. “Ухаалаг эрчим хүч 2019” жилийн хүрээнд хэрэгжих “WAMS” системд, ДЦС-2 ХК-ийн хэвийн болон аваарийн үеийн параметрүүдийн үзүүлэлтийг бичигч “ПАРМА” төхөөрөмжийг холбох талаар техник зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн.
  10. ИХБ-4 дээр АТ-1 болон АТ-2 зэрэгцээ залгах ажлын хүрээнд РХА-ийн байгууламжийн шийдлийн зураг төслийг авч хянаж баталгаажуулан Шугам ХХК-д өгсөн.
  11. 110 кВ-ын гол транзит дэд станцын шугам, тоноглолын РХА-ийн байгууламжийн шинэчлэлтэй холбоотой бусад тоноглолын РХА-тай харилцан үйлчилдэг нийлмэл схемийг шалгах, ээлжит бус үзлэг хийж селектив бус тасралт үүсгэхгүй байх талаар анхааруулсан албан тоотыг ЦДҮС ХК-д хүргүүлсэн.

Татах