Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК /цаашид Компани гэх/ анх 1964 онд тэр үеийн Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд “Төв диспетчерийн алба” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдрөөс “Диспетчерийн үндэсний төв” ХХК төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулж байна.
1964 оны 8 сар
1964-08-04

Аж Үйлдвэрийн Яаманд Эрчим хүчний үйлдвэрийг удирдах газрыг байгуулж, Диспетчерийн албатай болов.
Read more1965 оны 6-р сар
1965-06-07

Аж Үйлдвэрийн Яаманд Эрчим хүчний үйлдвэрийг удирдах газрыг байгуулж, Диспетчерийн албатай болов.
Read more1967 оны 7 сар
1967-07-25

Улаанбаатар хотыг Дархан хоттой 110 кВ-ын өндөр хүчдлийн шугамаар холбож, Төвийн эрчим хүчний систем үүслээ.
Read more1968 оны 2 сар
1968-02-12

ЭХҮУГ-ыг татан буулгаж, Диспетчерийн алба Төвийн эрчим хүчний системийн захиргаанд харьяалагдсан
Read more1976 оны 12 сар
1976-12-25

Төвийн эрчим хүчний системийг ЗХУ-ын эрчим хүчний системтэй Дархан-Галуут нуурын 220 кВ-ын өндөр хүчдлийн шугамаар холбов.
Read more1996 оны 10 сар
1996-10-09

Төвийн эрчим хүчний системийг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЭХУГ-ын Диспетчерийн алба болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
Read more2001 оны 7 сар
2001-07-10

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХХК байгуулсан.
Read more2001 оны 8 сар
2001-08-01

Компанийн түр дүрмийг батлуулан Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, Тусгай зөвшөөрөл эзэмших өргөдлөө Эрчим хүчний зохицуулах газарт гаргасан.
Read more2001 оны 9 сар
2001-09-10

Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хоёрдугаар тогтоолоор Диспетчерийн зохицуулалт хийх 01 тоот, нэг жилийн хугацаатай Тусгай зөвшөөрлийг хүлээн авсан.
Read more2002 оны 9 сар
2002-09-26

Эрчим хүчний диспетчерийн зохицуулалт хийх 10 жилийн хугацаатай Тусгай зөвшөөрөл авсан.
Read more2002 оны 10 сар
2002-10-26

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газраас “Эрчим хүчний барилгын зураг төсөв хийх” тусгай зөвшөөрөл авав.
Read more2004 оны 4 сар
2004-04-16

Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9001 стандартыг нэвтрүүлсэн улсын хэмжээнд тав дахь, эрчим хүчний салбарын хэмжээнд анхны Компани болж, “Гэрчилгээ”-г хүлээн авсан.
Read more2005 оны 9 сар
2005-09-26

Цахилгааны спот зах зээлийн түр дүрмийн хүрээнд арилжааны зах зээлийг туршиж эхэлсэн.
Read more2006 оны 7 сар
2006-07-07

Диспетчерийн хяналт, удирдлагын СКАДА системийг ашиглалтанд оруулав.
Read more2007 оны 1 сар
2007-01-09

Нэгдсэн сүлжээний хүрээнд үйлдвэрлэх ТЗЭ-д чадал энергийн тарифт шилжсэн.
Read more2007 оны 6 сар
2007-06-15

Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2001 стандартыг нэвтрүүлсэн.
Read more2011 оны 1 сар
2011-01-09

Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2001 стандартын хугацааг сунгасан.
Read more