Системийн хамгийн их ачаалал: 741.73- (2019-08-24 23:30:00); ДЦС-4:389.81-(2019-08-24 23:30:00); ДЦС-3:89.62-(2019-08-24 20:30:00); ДЦС-2:17.81-(2019-08-24 01:00:00); ДДЦС:36.47-(2019-08-24 23:30:00); ЭДЦС:0-();

Диспетчерийн зохицуулалтын 2019 оны 6 дугаар сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. 2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага    ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2018 оны 5 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. 110/35/10 кВ-ын Тавантолгой дэд станцын Т-1, Т-2 трансформаторт хүчдэл өгөх үед үндсэн хамгаалалт ажиллаж тасарч байсныг хэвийн болгохоор гармоникийн хориг хийх функцийг ажилд оруулах, хамгаалалтын тавилд оруулах өөрчлөлтийг тооцож ЦДҮС ТӨХК-д албан бичгээр хүргүүлсэн.
  6. 220/110/35/6 кВ-ын Эрдэнэт дэд станцаас гарсан 35 кВ-ын Говил-А болон 35/6 кВ-ын Улаантолгой дэд станцын 35 кВ-ын Бургалтай шугам, 6 кВ-ын “Ора металь” шугамын реле хамгаалалтын тавилыг тооцоогоор шалгаж ЭБЦТС ХК-д албан бичгээр хүргүүлсэн.
  7. 220/110/35 “Чойр” дэд станцын 35 кВ-аас гарсан “Шивээговь” шугам, 35/6 кВ-ын “Шивээговь” дэд станц 35 кВ-ын Чойр ВТ, 35/6 кВ “Шивээговь” дэд станцын 35 кВ талаас гарсан “Баянжаргалан шугамын реле хамгаалалтын байгууламжийн тавил хянан тооцоолон албан бичиг БНЗӨБТС ТӨХК-руу албан бичиг төлөвлөн явуулсан.
  8. ЦДҮС ТӨХК-ийн эзэмшлийн ИБХ-4 –т байрлах Автотрансформатор-1, 2 –ыг зэрэгцээ ажиллагаан залгах үеийн горимын тооцоог хийж тус компанид хүргүүлсэн.
  9. ДЦС-4-ийн графикт хэсэгчилсэн зогсолт хийх үеийн горимын тооцоог хийж ЭХЯ-ны БХЗГ-аар батлуулсан.
  10. “Ухаалаг эрчим хүч 2019” жилийн хүрээнд “РЕЛЕ ХАМГААЛАЛТ, СИСТЕМИЙН АВТОМАТИКИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ” уулзалт зөвлөгөөнийг ЭХЯ, ЭХЗХ-той хамтран 2019 оны 06-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа зохион байгуулсан.
  11. АУЭХС-ийн эх үүсвэрүүдийг 110 кВ-ын хүчдлийн түвшинд холбох горимын тооцоог хийж гүйцэтгэсэн.

Татах