Системийн хамгийн их ачаалал: 941.92- (2019-10-14 23:00:00); ДЦС-4:505.24-(2019-10-14 23:00:00); ДЦС-3:148.08-(2019-10-14 23:00:00); ДЦС-2:21.76-(2019-10-14 01:00:00); ДДЦС:8.95-(2019-10-14 23:00:00); ЭДЦС:0-();

Диспетчерийн зохицуулалтын 2019 оны 7 дугаар сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. 2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2018 оны 6 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. Багануур ЦС-ыг 2х200 МВт-ын горимоор ажиллах үеийн горим болон тогтворжилтын тооцооны тайланг ЭХЯ-нд хүргүүлсэн.
  6. ТБНС-нд 100 МВт-ын зай хураагуурыг суурилуулж нэгдсэн сүлжээнд холбох үеийн горимын тооцоо хийж гүйцэтгэн ЭХЯ-нд танилцуулсан.
  7. 110/35/10 кВ Тавантолгой дэд станцын Т-1, 2 трансформаторын дифференциал хамгаалалтын тавилын тохируулга, өөрчлөлтийг тусгасан албан бичгийг хянаж ЦДҮС ХК, ЦДҮС ХК-ийн Говийн бүсийн салбарт хүргүүлэв.
  8. 220/110/35 кВ Чойр дэд станцын 35 кВ-ын шинийн дифференциал хамгаалалтын тавилыг тооцоолон Монхорус ХХК, ЦДҮС ХК-ийн Говийн бүсийн салбарт тус тус албан бичгээр хүргүүлэв.

Татах