Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:
- 2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
- Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
- Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
- ТБНС-ний 2018 оны 7 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
- ДЦС-4 ХК-ийн ТГ-4-ийн өдөөлтийн системийн ажиллагааны хязгаарын утгуудыг тооцоолж албан бичгээр хүргүүлсэн.
- 110/35/6 кВ Хөтөл дэд станцын реле хамгаалалтын байгууламж солигдсонтой холбогдуулан трансформаторын гүйдлийн ялгаврын хамгаалалтын тавилыг тооцоолж ЦДҮС ХК-д хүргүүлэв.
- ДЦС-4 ХК дээр суурилуулах 100 МВт-ын чадалтай ЦЭХ-ний хуримтлуурын төхөөрөмжийн талаар хийсэн судалгааны урьдчилсан тайланг сайдын зөвлөлийн хурлаар танилцуулсан.
- 110/10 кВ Шонхор дэд станцаас шинээр холбогдох 10 кВ-ын шугамуудын РХ-ын тавилыг хянаж УБЦТС ХК-д албан бичгээр хүргүүлэв.
- ДЦС-4 ХК-ийн шинээр суурилагдсан ТГ-4 генераторыг сүлжээнд зэрэгцээ залгах, синхронизацийн “СПРИНТ-М” төхөөрөмжийн тавилыг тооцож албан бичгээр хүргүүлсэн.
- ББЭХС-ийн Дөргөн УЦС-ын реле хамгаалалтын талаарх зөвлөмж боловсруулж 02/1082 тоот албан бичгээр хүргүүлсэн.
- ДЦС-4 ХК дээр суурилуулах 100 МВт-ын чадалтай ЦЭХ-ний хуримтлуурын төхөөрөмжийн талаар хийсэн судалгааны ажлыг сайдын зөвлөлийн хурлаар танилцуулсан.
- Эрчим хүчний сайдаас ирсэн албан бичгийн дагуу АШ-207 болон Чойр дэд станцын РХАБ-ийг шалгах ажлын хэсэг байгуулан VIII/22-25-ны өдрүүдэд тус д/ст-д томилолтоор ажилласан бөгөөд ажлын хэсгийн тайланг гаргаж ЭХЯ-нд албан бичгээр хүргүүлсэн.