Эрчим хүчний салбарын “Нээлттэй өдөрлөг”-т оролцов

Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан Эрчим хүчний салбарын “Нээлттэй өдөрлөг”-т 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Диспетчерийн үндэсний төв” ХХК амжилттай оролцлоо.

“Нээлттэй өдөрлөг”-т “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/219 тоот тушаалаар томилогдсон Ажлын хэсэг болон захирлын зөвлөлийн гишүүд хувиарлагдсан Павилоныг компанийн мэдээлэл бүхий хулдаасан хэвлэл, СКАДА дэлгэц, танилцуулга зэргээг тохижуулан 200 гаруй иргэдийг мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.