Системийн хамгийн их ачаалал: 932.67- (2019-11-12 11:45:00); ДЦС-4:565.85-(2019-11-12 11:45:00); ДЦС-3:143.56-(2019-11-12 11:45:00); ДЦС-2:21.23-(2019-11-12 11:45:00); ДДЦС:12.49-(2019-11-12 11:45:00); ЭДЦС:0-();

Төв диспетчерийн алба

Зорилго, ЗорилтҮндсэн үйл ажиллагааХэрэгжүүлж буй томоохон ажлуудБүтэц

Албаны зорилго:

Нэгдсэн сүлжээний хэмжээнд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтэнд диспетчерийн зохицуулалт хийж шуурхай удирдлагаар хангаж ажиллаж, хэрэглээ үйлдвэрлэлтийг нягт тооцоолон, горимыг  оновчтой төлөвлөж эдийг засгийн үр ашигтай зохицуулалтыг хийж ажиллана.

Албаны зорилт:

  1. Нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангаж ажиллах
  2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн технологийн үйл ажиллагааг төлөвлөсөн горимын дагуу зохицуулж, цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлтийг тэнцвэржүүлэх,
  3. Диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглолын засварын ажлын захиалгыг хянан баталж, нэгдсэн сүлжээний схемийн өөрчлөлтийг хийж ажиллах,
  4. Эрчим хүчний салбарын шуурхай ажиллагааны ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх
  5. Эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалтыг хийх
  6. Нэгдсэн сүлжээнд шинээр холбогдож буй эх үүсвэр, тоноглолуудыг шуурхай удирдлагаар хангаж ажиллах,
  7. Орон нутгийн эрчим хүчний системүүдээс мэдээлэл авч, үйл ажиллагааг нь шуурхай удирдлагаар хангаж ажиллах.
  8. Баруун бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Өмнөд бүсийн эрчим хүчний системүүдийн цахилгаан эрчим хүчний, хэрэглээг бодит захиалгын үндсэн дээр сар, улирал, жилээр горим төлөвлөлтөнд тусгах,
  9. ТБНС-ний үйлдвэрлэл хэрэглээний тэнцэл тооцоог, сар, улирал, жилээр төлөвлөх,
  10. Системийн хэмжээнд хяналт хэмжилт явуулах,
  11. Төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээтэй уялдсан дулаан хангамж, түгээлтийн төлөвлөгөөг үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр тооцон гүйцэтгэлд хяналт тавих,
  12. Хувьсах зардлаар тооцсон нэгжийн өртөг хамгийн бага байх, дулааны цахилгаан станцуудын техникийн минимум, цахилгааны оргил, шөнийн бага ачааллын үед зохистой горим төлөвлөж технологийн ерөнхий зохицуулалтыг хийх

Монголын эрчим хүчний систем нь 1977 оноос ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллаж байгаа бөгөөд ОХУ-ын ЭХС нь ТБНС-ний “давтамж тохируулагч станц”-ын үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл оройн их ачааллын цагуудад эрчим хүч импортолж, шөнийн бага ачааллын цагуудад шаардлагатай тохиолдолд эрчим хүчийг экспортолдог. Монгол улсын эрчим хүчний систем нь гадаад харилцаагаа өртгөжүүлснээр өнөөдрийн байдлаар 13 хилийн боомтоор ОХУ болон БНХАУ-аас эрчим хүч импортолж байна.  Үүнд:

[visualizer id=”1382″]

ОХУ-аас эрчим хүч импортолж байгаа хилийн боомтууд:

  1. Селендум –Дархан
  2. Чадан –Улангом
  3. Хандгайт-Давст
  4. Монды –Ханх
  5. Цагаантолгой Арц суурь
  6. Ульхан Эрээнцав

БНХАУ-аас эрчим хүч импортолж байгаа хилийн боомтууд:

  1. Ганцмод Оюутолгой
  2. Сэхэ Шивээ хүрэн /Чинхуа Мак/
  3. Гашуунсухайт Цагаанхад
  4. Эрээн замын Үүд /аваарийн бэлтгэл/
  5. Хавирга Ар хашаат
  6. Тайканшине Булган
  7. Бугат Ханги /2019 оноос нэмэгдэж байгаа/

2018 оны гүйцэтгэлээр 1681,77 сая кВт.ц эрчим хүчийг импортолж, 26,99 сая кВт.ц эрчим хүчийг экспортолсон байна. Нийт импортосон эрчим хүчний  75%-ийг БНХАУ-аас 25%-ийн ОХУ-аас авсан байна.

  • 2019 онд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллаж байгаа ТЗЭ-дийн шуурхай ажиллагааны ажилтан нараас “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн ээлжит шалгалт авч шуурхай ажиллагаанд орох эрх олгох ажил хийгдэж байна.
  • “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийг шинэчлэх ажлын хэсэгт орон ажиллаж батлуулахаар зорин ажиллаж байна.