Системийн хамгийн их ачаалал: 931.1- (2019-11-12 11:15:00); ДЦС-4:551.82-(2019-11-12 11:15:00); ДЦС-3:143.56-(2019-11-12 11:15:00); ДЦС-2:21.23-(2019-11-12 11:15:00); ДДЦС:12.49-(2019-11-12 11:15:00); ЭДЦС:0-();

Мэдээллийн технологи, холбооны алба

Албаны зорилгоАлбаны зорилтуудБүтэц
Мэдээллийн технологи, холбооны алба /МТХА/ нь Эрчим хүчний хууль, ЭХЗХорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, нэгдсэн сүлжээнийн дүрэмд заасны дагуу Монгол улсын эрчим хүчний салбарын диспетчерийн зохицуулалт хийхэд шаардлагатай шуурхай ажиллагааны холбоо, хяналт мэдээллийн систем (ХМС), тоолуурын нэгдсэн систем (ТНС), мэдээллийн систем (МС)-ийн техник хэрэгсэл болон ашиглагдаж байгаа програм хангамжийн хэвийн ажиллагааг ханган ажиллахад оршино.
  1. Холбоо, Хяналт мэдээлэл, Тоолуур, Мэдээллийн системүүдийн судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, санал төсөл боловсруулах, техникийн шинэчлэл нэвтрүүлэх, хэрэгжүүлэх;
  2. Өндөр үелзлэлийн холбооны төхөөрөмжүүдийн техник хэрэгсэл, шилэн кабель /MUX/, тоног төхөөрөмжүүд, холбооны АТС, кросс, холбооны шугам /физик/, техник хэрэгслийн хэвийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцаx;
  3. Хяналт мэдээллийн системийн удирдлагын төвийн тоног төхөөрөмжүүд, мэдээлэл боловсруулах төхөөрөмж, хувиргуур, тоолуур, хоёрдогч хэлхээний холболт, хяналт мэдээллийн системийн програм хангамжууд, мэдээллийн нэгдсэн сангийн найдвартай ажиллагаа, өгөгдөл оруулах, өөрчлөлт хийх, нэгдмэл байдлыг хангах;
  4. Тоолуурын нэгдсэн системийн тоног төхөөрөмж, холболт, програм хангамжууд, мэдээллийн нэгдсэн сангийн найдвартай ажиллагаа, өгөгдөл оруулах, өөрчлөлт хийх, нэгдмэл байдлыг хангах;
  5. Мэдээллийн системийн гадаад, дотоод сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, нэгдмэл байдлыг хангах; Мэдээллийн системийн програм хангамжууд, мэдээллийн нэгдсэн сангийн найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хангах

Холбооны системХяналт мэдээллийн системТоолуурын системМэдээллийн систем

ДҮТ ХХК-ийн эзэмшлийн   өндөр үелзлэлийн холбооны  төхөөрөмж, сувгуудын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажилладаг. Өнөөдрийн байдлаар манай компанид 220 кВ-ын 203-р ЦДАШ-ын “G”, “C” фазад 2 ш, 201-р ЦДАШ-д “C” фазад 1 ш, ОХУ-ын 257, 258-р ЦДАШ-ын “С” фазад 2 ш,  208-р ЦДАШ-ын “С” фазад 2 ш, 209, 210-р ЦДАШ-ын “С” фазад 2 ш, 110 кВ-ын Дархан, Шарынгол, Зүүнхараа, Борнуур  “114”, 115”, 116”, 117”-р ЦДАШ-ын “C” фазад 4 ш нийт  13 ш ША-ны өндөр үелзлэлийн холбооны төхөөрөмж ажиллаж байна. Шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмж.

ДҮТ ХХК –д Израйлийн  RAD брэндийн бага хурдны MP2100 – 6 ш,  MP2104 – 9 ш, өндөр хурдны R-STM-1 – 3 ш, Тайваний МOXA брэндийн EDS508A – 12 ш нийт 30 ш төхөөрөмж ажиллаж байна.

Дэд станцууд, цахилгаан станцуудаас дан болон хоёр туйлт төлөв, теле хэмжилт, пульсын оролтыг агуулсан мэдээллийг RTU560 тоног төхөөрөмжинд нэгтгэн IEC 60870-5-101/104 протоколыг өшиглан шилэн кабель, тоон болон аналоги өндөр үелзлэлийн холбооны суваг, үүрэн холбооны VPN сүлжээг  ашиглан компанийн төв серверийн өрөөнд байрлах ХМС-н үндсэн серверт дамжуулж байна.  Холбогдсон цэгийн тоо, авч байгаа мэдээллийн хэмжээг хүснэгтээр харуулав.

Тоолуурын нэгдсэн систем нь 2010-2015 онуудад 2 удаагийн төслөөр амжилттай хэрэгжсэн ба ТЭХС-ийн 63 дэд станцын заагийн тооцооны цэгүүд дэх 1070 гаруй электрон тоолуурыг холбосон. Өнөөгийн байдлаар Тоолуурын нэгдсэн систем нь 6 эх үүсвэр, 67 дэд станц нийт 73 цэгээс 1268 ширхэг тоолуурын мэдээлэл цуглуулан цаг, өдөр, сар, жилийн тайланг боловсруулан энергийн тооцоог гаргаж байна.

Тоолуурын нэгдсэн системийн үндсэн чиг үүрэг:

  • Тоолуурын нэгдсэн системийн тоног төхөөрөмж, холболтын найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, нэгдмэл байдлыг хангах
  • Тоолуурын нэгдсэн системийн програм хангамжууд, мэдээллийн нэгдсэн сангийн найдвартай ажиллагаа, өгөгдөл оруулах, өөрчлөлт хийх, нэгдмэл байдлыг хангах
  • Тоолуурын нэгдсэн системийг өргөжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, санал төсөл боловсруулах, техникийн шинэчлэл нэвтрүүлэх, хэрэгжүүлэх

Мэдээллийн систем хэсэг нь байгууллагын гадаад, дотоод сүлжээ, програм хангамжууд болон тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, нэгдмэл байдал, байгууллагын нэгдсэн сангийн найдвартай ажиллагааг хангаж ажиллаж байна.

Мэдээллийн системийн хэсэгт:

  • Мэдээллийн системийн инженер
  • Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний инженер
  • Програмын инженер
  • Цахим архив, өгөгдлийн сангийн инженер
  • Техникч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Компьютер мэдээллийн системийн үндсэн чиг үүрэг:

  • Салбарын хэмжээнд мөрдөгдөх мэдээллийн технологийн бодлогыг хэрэгжүүлэх
  • Байгууллагын серверүүд, сүлжээний бүтэц, хэвийн ажиллагаа
  • Байгууллагын хэмжээнд болон салбарын хэмжээнд ашиглагдаж байгаа програм хангамжууд
  • Байгууллагын цахим архивууд, түүний өгөгдлүүд
  • Байгууллагын хэмжээнд хэвлэх, хувилах
  • Байгууллагын дотоод сүлжээ, компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллагаа