
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК нь хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгууллагын хэмжээнд идэвх санаачилга гарган ажиллаж, салбарын байгууллагуудаа манлайлсаар ирлээ.
Тухайлбал Компанийн дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд байгууллага дээр ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан тусгай өрөөг гаргаж, ажилтнууд өөрсдөө хандив цуглуулж, тохижуулах ажлыг өрнүүлээд байна.
Улс орны үнэт баялаг нь хүн, байгууллагын эрхэм чухал үнэт зүйл нь ажилтнууд маань билээ. Иймд бид ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гэр бүл хүүхэд багачуудад нь чиглэсэн ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг хүүхдэд ээлтэй, аюулгүй байх бодлого баримтлахыг чухалчлан ажиллаж байна. Хүүхэд багачууд маань эрүүл, жаргалтай байж, хүүхдийн өмнө хүлээх томчуудын үүрэг хариуцлага, оролцоо, сэтгэл, санаачилга улам өндөр байх болтугай.