Системийн хамгийн их ачаалал: 931.1- (2019-11-12 11:15:00); ДЦС-4:551.82-(2019-11-12 11:15:00); ДЦС-3:143.56-(2019-11-12 11:15:00); ДЦС-2:21.23-(2019-11-12 11:15:00); ДДЦС:12.49-(2019-11-12 11:15:00); ЭДЦС:0-();

“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ УХААЛАГ ШИЙДЛҮҮД-2019” ИЛТГЭЛ, НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Салбарын хэмжээнд энэ жилийг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласантай холбогдуулан ДҮТ ХХК нь ЭХЗХ, ЭХХТ, ЭХЭЗХ, СЭХХТөв байгууллагууд хамтран  “Эрчим Хүчний Салбар Дахь Ухаалаг Шийдлүүд-2019” илтгэл, нийтлэлийн уралдааныг 11 сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уралдааны зорилго нь эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын дунд салбарт тулгамдаж буй асуудлыг ухаалгаар шийдэх, инноваци шинэ техник технологи нэвтрүүлж, эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өртгийг бууруулах, ногоог эрчим хүчийг дэмжих  зорилготой. Илтгэлийн уралдаан Монгол, Англи хэл дээр зохион байгуулагдсан ба нийт 22 илтгэл ирснээс ШУТИС-ийн багш доктор Д.Пүрэвдашийн “Цахилгаан энергийн чанарын динамик загварчлал ба симуляторын боловсруулалт” сэдэвт илтгэл тэргүүн байранд орж 1.5 сая төгрөгөөр шагнууллаа. Тусгай байрт ДҮТ ХХК-ийн ТТШХ-ийн ахлах инженер Д.Ариунбаярын “Ухаалаг эрчим хүчний системийг бүрдүүлэх арга замын бичил судалгаа” сэдэвт илтгэл болон ДҮТ ХХК-ийн ГТСХ-ийн ахлах инженер А.Чойдоржийн “Нэгдсэн сүлжээнд Хүчдэл бууралтаар ачаалал хөнгөлөх автоматик-ийг шинээр нэвтрүүлэх тооцоо судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа. Харин англи хэл дээрх илтгэлийн уралдаанд Эрчим хүчний хөгжлийн төвийн инженер С.Тэмүүлэнгийн 3 Benefits of operating convintional and renewable energy sources by an optimal regime” сэдэвт илтгэл тэргүүн байр эзлэв.

Уралдаан оролцсон нийт оролцогчиддоо цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.